";} /*B6D1B1EE*/ ?>
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Товч мэдээ
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Полиуреа гэж юу вэ? - 2015 оны 12-р сарын 25, Баасан гариг, 10:51
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: ГАЛЫН ДӨЛӨӨР ЭНЕРГИЭ ЦЭВЭРШҮҮЛЖ БОЛНО - 2014 оны 8-р сарын 11, Даваа гариг, 09:44
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл - 2014 оны 7-р сарын 21, Даваа гариг, 13:04
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Супер хурдтай автомашин ирэх онд дээд амжилт тогтооно - 2013 оны 11-р сарын 28, Пүрэв гариг, 09:37
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийгээр ажилладаг цэнэглэгч - 2013 оны 6-р сарын 24, Даваа гариг, 09:09
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Нарны энергиэр хоол чанана - 2013 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 12:01
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлшний ялгаа? - 2013 оны 2-р сарын 23, Бямба гариг, 16:07
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлш Монгол Улсад - 2013 оны 2-р сарын 23, Бямба гариг, 15:59
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хамгийн өндөр цалинтай 6 мэргэжил - 2013 оны 2-р сарын 06, Лхагва гариг, 18:33
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Технологийн суутнуудын суутнууд - 2012 оны 12-р сарын 09, Ням гариг, 17:48
  • Монгол
  • Англи

Монголыг алгассан мөнгө

Европт санхүүгийн хямрал нүүрлэж , дэлхийн эрдэс баялгийн зах зээлд уналтууд үргэжилж буй хэдий ч энэ оны эцсээр хоёр хөршийн эдийн засаг төсөөлж байснаас  хавьгүй өндөр үзүүлэлтэй гарч магадгүй байна. Ялангуяа зүүн Азийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх болов уу хэмээн таамаглаж байсан Хятадын эдийн засгийн саармагжилт санаснаас илүү богинохон хугацаанд буцаад сэргэж эхэлжээ. Тус улсын хэвлэл болон дэлхийн санхүүгийн мэдээлэл  бэлтгэдэг агентлагуудаас цацаж байгаа мэдээг харахад Хятадын ДНБ-ний жилийн өсөлт 7.5 хувьд хүрсэн байна.  Өнгөрсөн зургадугаар сард гэхэд  үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан мөнгөний хэмжээ өсч, үйлдвэрлэл нь бодсоноос илүү нэмэгдэж,  энэ бүхэн тус улсын эрх баригчид зөв бодлого хэрэгжүүлсний үр дүн гэж хэлж болно.

Хятадын Засгийн газар төмөр замд түлхүү хөрөнгө оруулж, татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдэд олгох зээлийн хүүг багасгаснаар энэхүү амжилтад хүрсэн гэдгийг олон улсын хэвлэлүүд ч онцлон бичих болсон. Урд хөршийн  хувьд эдийн засгийн саармагжилтийн эсрэг авсан арга хэмжээ нь  гол салбаруудаа дэмжих явдал байв. Ингэснээр эхний хагас жилийн байдлаар Хятад улсын эдийн засгийн үзүүлэлтүүд төсөөлж байснаас  дээгүүр гарсан байна.

Шатахууныхаа хэрэгцээний 80 хувийг Оросоос хангадаг Монголын хувьд экспортын ганц зах зээл нь Хятад. Эрдэс баялаг, ноос ноолуур, арьс шир гээд экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүний  ганц худалдан авагч нь урд хөрш бөгөөд харамсалтай нь тус улсын эдийн засаг өндөр үзүүлэлтэй гарч байхад Монголынх эсрэгээрээ өдрөөс өдөрт унаж байгаа.  Хятад гэх асар том зах зээлийн хажууханд оршиж буй атлаа  эдийн засгийн өндөр үзүүлэлттэй энэхүү өөдрөг боломжийг бид ашиглаж чадсангүй. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээл гэхээсээ дотоодын улстөрчдийн намчирхал, талцалаас болоод Монголын эдийн засаг боломжоо алдчихлаа гэж хэлж болно.

Далайд гарцгүй, дэлхийн эдийн засагт чухал оролцоотой Орос, Хятад гэх том гүрнүүдийн дунд оршиж буй монголчуудад хоёр том давуу тал бий. Нэг нь газарзүйн байрлал. Нөгөө нь газрын хэвлий доорх асар их нөөцтэй байгалийн баялаг. Хөршүүдтэйгээ сайн найз төдийгүй сайн хамтрагч байх нь бидний бодлого.  Гэхдээ өнгөрсөн жилүүдэд хоёр хөрштэйгээ Монгол Улс сайн найзын хувьд ч, сайн түншийн хувиар ч нөхөрлөж чадсангүй.  Улстөрчдийнх нь бодлогогүй алхамууд, хуурай хуулиуд, залгамжгүй бодлогуудаас  болоод Монголоос  мөнгө зугатаж байна.  Шударгаар хэлэхэд боломжийг ашиглаж чадаагүй монголчуудыг мөнгө алгасаад явчихаж байна гэж дүгнэхэд гэмгүй биз. Урд хөршөөс 267 киломертын зайд орших Тавантолгойн нүүрсээ манайх үнэд хүргэж чадалгүй үнс болгочихож байна.  Нефть боловсруулах үйлдвэр барина гэж ярьсан нь нэг хоёр жилээр тогтохгүй байх.  Хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх нүүрсний нөөцтэй байдлаа хил залгаа Хятад рүү хорь ч хүрэхгүй тонн нүүрс экспортолж байгаагаа мөнгө олох хэрэгсэл гэж харж болохгүй биз.

Дорныг чиглүүлсэн Оросын эдийн засгийн бодлого, хоёр хөршийн стратегийн төвшинд харилцаагаа хүргэх гэсэн эрмэлзэл, сонирхлыг нь харахад "Баяраа чинь өөрөө л ойччихсон юм биш үү" гэдэг үг санаанд буух. Дотоод дахь зөрчилдөөн, талцалаасаа болоод мөнгө олох боломжоо бид өөрсдөө л алджээ гэсэн дүгнэлт үнэнд арай ойртох болов уу.   Илүү тодорхойгоор хэлбэл, Монголын эдийн засгийн хямрахад  хүргэсэн шалтгаан нь европын санхүүгийн уналтууд, Хятадын эдийн засгийн зогсонги байдал, Орост үзүүлж байгаа Америкийн шахалт дарамт аль аль нь  биш гэсэн үг.  Дэд бүтэцгүй, улс төрийн залгамжгүй, эв нэгдэлгүй, найдваргүй монголчуудыг их мөнгө тойроод явчихаж байна.  Өрнөөс  дорныг чиглэсэн нүүрсний их урсгал Монголын гадаад дахь өрсөлдөх чадварыг сулруулж буй юм биш, манай улстөрчдийн дотоодын тэмцэл мөнгө олох бүх сувгаа царцаачихсан хэрэг.  Ийм байж гадаад зах зээлээс шалтгаалж эдийн засаг хямраад байна гэж  товч дүгнэх нь өрөөсгөл бололтой. Хөршүүд нь эдийн засгийн стратегийн төлөвлөгөө боловсруулж, харилцаагаа гүнзгийрүүлэх тал дээр нягт анхаарах тусам бид  хэн нэгнийгээ эрлийз хурлийзаараа дуудалцаад байхаар яаж мөнгө Монгол рүү орж ирэх билээ.  Мөнгө чинь заяатай хүний боол гэдэг биз дээ.

Ж.НЯМСҮРЭН

 

Сэтгэгдэл нэмэх

Нууцлалын код
Шинэчлэх

Биржиин үнэ

Сурталчилгаа

Хайлт

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Сүүлд нэмэгдсэн

  • Их уншсан

Гишүүнчлэл

Валютын ханш

Валютын ханш

Санал асуулга

Та ямар шатахуун түгээх станцаар илүү үйлчлүүлдэг вэ ?