";} /*B6D1B1EE*/ ?>
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Товч мэдээ
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Полиуреа гэж юу вэ? - 2015 оны 12-р сарын 25, Баасан гариг, 10:51
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: ГАЛЫН ДӨЛӨӨР ЭНЕРГИЭ ЦЭВЭРШҮҮЛЖ БОЛНО - 2014 оны 8-р сарын 11, Даваа гариг, 09:44
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл - 2014 оны 7-р сарын 21, Даваа гариг, 13:04
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Супер хурдтай автомашин ирэх онд дээд амжилт тогтооно - 2013 оны 11-р сарын 28, Пүрэв гариг, 09:37
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийгээр ажилладаг цэнэглэгч - 2013 оны 6-р сарын 24, Даваа гариг, 09:09
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Нарны энергиэр хоол чанана - 2013 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 12:01
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлшний ялгаа? - 2013 оны 2-р сарын 23, Бямба гариг, 16:07
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлш Монгол Улсад - 2013 оны 2-р сарын 23, Бямба гариг, 15:59
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хамгийн өндөр цалинтай 6 мэргэжил - 2013 оны 2-р сарын 06, Лхагва гариг, 18:33
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Технологийн суутнуудын суутнууд - 2012 оны 12-р сарын 09, Ням гариг, 17:48
  • Монгол
  • Англи

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ГАДНЫХНЫ ХООЛ БОЛОХОД ОЙРХОН БАЙНА

Газрын тос боловсруулах vйлдвэр байгуулах тухай сvvлийн хэдэн жил тасралтгvй ярилаа. Гэвч уг яриа бодит ажил хэрэг болтол ихээхэн хугацаа шаардах бололтой. Мэдээж боловсруулах vйлдвэр байгуулна гэдэг зvгээр нэг байшин барихтай адилгvй нь ойлгомжтой. Ямар техник технологи, vйлдвэрлэлийн горимтой байхаас эхлээд єєрийн орны онцлогт тохируулна гэдэг амаргvй. Гэхдээ хамгийн гол бэрхшээл хєрєнгє мєнгєний гачаал. Гагцхvv мєнгєгvй гэсэн шалтгаанаар л энэ ажил ийн удааширч байгаа юм. Єєрєєр хэлбэл, оновчтой шийдвэрийг л цаг алдалгvй гаргачих юм бол оруулж ирэх vйлдвэр, технологи хаа сайгvй бэлэн байгаа гэсэн vг. Хэрэв салбарын удирдлагууд болоод тєр, засгийн бодлогын тvвшинд хєрєнгє оруулалтын асуудлыг яаралтай шийдвэрлэж, vйлдвэрээ цаг алдалгvй ашиглалтад оруулах юм бол гаргасан зардлаа богино хугацаанд нєхєхєєс гадна олон талын vр єгєєжтэйг эдийн засагчид сануулсаар буй. Хамгийн наад зах нь импортын нефтээс хараат байдлыг арилгах гол гарц нь энэ гэдгий г хvн бvр мэдэж байгаа. Уг нь энэ салбарыг хєгжvvлэх vндсэн чиглэлд "2012 оноос газрын тосны vйлдвэр байгуулна" гэж тусгасан байдаг. Ажлыг шуурхайлах vvднээс Газрын тосны газрынхан vндсэн чиглэлээ єнгєрсєн онд дахин боловсруулж, vйлдвэрээ 2012 онд барих бус ашиглалтад оруулахаар тусгаад Засгийн газар, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлд єгсєн юм билээ. Гэвч єнєєдрийг хvртэл ямар нэгэн шийд гаргалгvй таг чиг хэвээрээ. Vйлдвэрээ л байгуулчих юм бол тvvхий эдийн хувьд санаа зоволтгvй. Учир нь бид хангалттай газрын тосны нөөцтэй юм.

Бодлого тодорхойлогчид баялгаа яахаа мэдэхгvй ингээд суугаад байвал газрын тосны салбар гадныхны єгєєш болоход ч ойрхон байна. Манайхны энэ назгай байдлыг vргэлж ажиглаж байгаа Хятад, Солонгос vйлдвэр байгуулахыг ихэд эрмэлзэх болсон. Тэд бvр баялгийн эзэд аятай "Бид 100 хувь єєрсдийн зардлаар vйлдвэр барья. Монголын компаниудыг ч оролцуулж болно. Засгийн газарт тодорхой хувийг нь єгье" гэж ил цагаан хэлж байсан ч удаатай. Дэлхий даяар єрсєлдєєн явж байгаа хойно байгаа баялгаа ашиглаж чадахгvй суугаад байгаа нєхдvvдийг ингэж шахах нь нэг бодлыг зєв ч юм шиг. Хvртэх ашгаа л зєв тооцоолж чадвал хэнээр vйлдвэрээ бариулах нь уг нь хамаагvй л дээ. Vйлдвэрийн бvтээн байгуулалтад гурван жилийн хугацаа, 500-600 сая ам.долларын хєрєнгє оруулалт шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Тэгвэл бид єнгєрсєн хугацаанд энэ дайны мєнгийг дэмий зvйлд бишгvй л нэг vрсэн санагдана. Амлалт нэрийн дор аманд ч vгvй, хамарт ч vгvй тарааж цацсан мєнгєє газрын тосны vйлдвэр байгуулахад нэмэрлэсэн бол их л нэмэр болох байсан.

Vйлдвэр ашиглалтад орсны дараа иргэд дотооддоо хямд єртєгтэй шатахуун авч 70 мянга байтугайг л хэмнэх байсан. Иргэддээ бэлнээр бус бvтээн байгуулалтаар хєрєнгє оруулах нь ямар ашигтайг зєвлєж хэлэх хvн захаас аваад л байсан. Хэдийгээр энэ санаа "Єнгєрсєн борооны хойноос цув нємрєв" гэдэг шиг санагдаж болох ч одоо дахиад л мєнгє тараана шvv дээ.

Нєгєєтэйгvvр Оюутолгой, Тавантолгойн тєсєл эхлэхтэй холбоотойгоор єнєєдрийн тvлшний хэрэглээ шууд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Энэ бас л манай бvтээгдэхvvн ямар ч хvндрэлгvй дотооддоо эдийн засгийн эргэлтэд орох боломж юм.

Манай улс сvvлийн тав, зургаан жил газрын тосны хайгуулын ажлыг эрчимтэй хийсэн. Үүний дvнд бvх талбайгаа эзэнтэй болгочихоод байгаа. Эрдэс баялаг, эрчим хvчний яамны Эрдэс баялгийн зєвлєл энэ онд Тамсагийн сав газар дахь Тосон уулын ордын нєєцийг Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нєєцийн нэгдсэн санд бvртгэж авсан. Тус ордын баталгаат нєєцийг 119.02 сая тонн, ашиглалтын баталгаат нєєцийг 13.67 сая тонн, тосонд ууссан хийн баталгаат нєєцийг 2 тэрбум 589 сая шоо метр байна гэж тооцсон байдаг. Ингэснээр улсын бvртгэлд авсан баталгаат нєєцийн хэмжээгээр манай улс 97 орноос 39 дvгээр байранд жагсах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор хєрєнгє оруулалт ч эрс нэмэгдсэн. "Хvн л анзаардаггvй болохоос хамгийн их хєрєнгє оруулалттай салбар манайх" гэж Газрын тосны дарга Д.Амарсайхан хэлсэн удаатай. Vнэхээр зєвхєн єнгєрсєн онд л гэхэд гадныхан 600 сая ам.долларын хєрєнгє оруулалт хийсэн байдаг. Нийт хєрєнгє оруулалт vйлдвэр байгуулах хэмжээнд хvрсэн гэхээр бас л сонирхолтой санагдаж байна.

Бид vнэхээр асар их боломжийг алдаж сууна. "Тєсвєєс мєнгє гаргах боломжгvй. Гадаадын хєрєнгє оруулагчаас хараат баймааргvй байна. Уг нь Монголын талын тvлхvv оролцоотой байвал..." гээд бєєн зовлон тоочихоос цаашгvй. Газрын доорх баялгаа гадныханд бус, vндэсний компаниуддаа ашиглуулж, vр шимийг нь хvртэх нь тєрийн хар хайрцагны бодлого байх учиртай. Гэвч vндэсний компаниудаа дэмжсэн гэх vйлдэл нь тийм ч хангалттай биш. Тухайлбал, "Петорвис", "Магнай трейд", "Шунхлай", "МАК"-тай Засгийн газар бvтээгдэхvvн хуваах гэрээ хийхдээ бага зэрэг давуу эрх олгодог. Мєн гэрээт талбай авах тендерт орж байгаа гадаадын компаниуд Монголын банкинд заавал хоёр сая ам.доллар байршуулах шаардлагатай. Харин дотоодын компаниудад ийм шаардлага тавьдаггvй. Үүнээс єєрєєр vйлдвэр байгуулах чиглэлээр дэмжиж, хамтарч ажилласан зvйл vгvй. Гэтэл Хятадын "Петрочайна Дачин Тамсаг" гэх ганцхан компани л гэхэд хайгуул хийж, дээж авч байна гэх халхавчаар Мэнэнгийн талыг там болгож, асар их нефть гаргасан. Тэд тvvхий нефтийг єєрийн оронд боловсруулж, нэмvv єртєг шингээхийн тулд єдгєє дамжуулах хоолой барихыг гол зорилгоо болгон ажиллаж байгаа. Газраар тээвэрлэх нь єндєр зардалтай, дээр нь байгаль орчин бохирдуулсан илт хууль бус ажиллагааг нь тэсэхээ байсан нутгийн иргэд саяхан тус компанийг иргэний нэхэмжлэлээр шvvхэд єгєєд буй. Vнэндээ энэ бvхнээс боловсруулах vйлдвэр хэзээ байгуулахаа шийдэж чадаагvй байтал нєєц нь барагдах вий гэсэн эмзэглэл єєрийн эрхгvй тєрнє. Ямартай ч газрын тосны vйлдвэр барих ажлыг шуурхайлахгvй бол бид "Роснефть"-ийн "далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж" дарамтлуулсаар л байх нь ойлгомжтой. Шатахуун бол Монголд бvх юмны vнийг єсгєж чаддаг хvчтэй, шидтэй бvтээгдэхvvн гэдгийг, басхvv газрын тосны боловсруулах vйлдвэр байгуулснаар энэ хvндрэлээс гарах боломжтойг юун тvрvvнд санах бодолцох хэрэгтэй юм.

Сэтгэгдэл  

 
0 #2 Дашаа 2011-04-22 13:04
тийшдээ одоо боловсруулах үйлдвэртэй болох цаг аль хэдийн болсон. зүгээр л дэмий хугацаа алдаж байна
Quote
 
 
0 #1 chips 2011-04-19 19:06
Гол нь манай Дорнодын талаас олборлож байгаа түүхий нефть маань бусад орны олборлодог түүхий нефтьтэй харьцуулахад чанарын үзүүлэлтүүд нь муу байдаг гэсэн. Энэ хэр ортой вэ
Quote
 

Сэтгэгдэл нэмэх

Нууцлалын код
Шинэчлэх

Биржиин үнэ

Сурталчилгаа

Хайлт

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Сүүлд нэмэгдсэн

  • Их уншсан

Гишүүнчлэл

Валютын ханш

Валютын ханш

Санал асуулга

Та ямар шатахуун түгээх станцаар илүү үйлчлүүлдэг вэ ?