";} /*B6D1B1EE*/ ?>
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Товч мэдээ
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Полиуреа гэж юу вэ? - 2015 оны 12-р сарын 25, Баасан гариг, 10:51
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: ГАЛЫН ДӨЛӨӨР ЭНЕРГИЭ ЦЭВЭРШҮҮЛЖ БОЛНО - 2014 оны 8-р сарын 11, Даваа гариг, 09:44
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл - 2014 оны 7-р сарын 21, Даваа гариг, 13:04
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Супер хурдтай автомашин ирэх онд дээд амжилт тогтооно - 2013 оны 11-р сарын 28, Пүрэв гариг, 09:37
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийгээр ажилладаг цэнэглэгч - 2013 оны 6-р сарын 24, Даваа гариг, 09:09
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Нарны энергиэр хоол чанана - 2013 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 12:01
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлшний ялгаа? - 2013 оны 2-р сарын 23, Бямба гариг, 16:07
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлш Монгол Улсад - 2013 оны 2-р сарын 23, Бямба гариг, 15:59
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хамгийн өндөр цалинтай 6 мэргэжил - 2013 оны 2-р сарын 06, Лхагва гариг, 18:33
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Технологийн суутнуудын суутнууд - 2012 оны 12-р сарын 09, Ням гариг, 17:48
  • Монгол
  • Англи
Дэлхийн зах зээл

Нүүрсний уналтын цэг

Бичсэн petroleum 2013 оны 7-р сарын 25, Пүрэв гариг, 09:07

Уул уурхайн салбарт үнийн уналт газар авсаар. Үүний тод жишээ нь нүүрс. Хил дээрх нүүрсний экспорт зогсонги байдалд орсон нь төсвийн орлогоос гадна иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөв. Энэ нь уул уурхайд хэт найдсан монголчуудад санхүүгийн шинэ хямарлыг даллаж байна. Уг зах зээлийг тойрсон ханган нийлүүлэлт саарч, нүүрсний компаниуд алдагдал хүлээж эхэллээ.

Нүүрсний зах зээлд хошуурсан гаднын хөрөнгө оруулалт царцаж, үндэсний томоохон төслүүд “хөшөө” болж мэдэх нь. Тэр тусмаа Монголын нүүрсний үнэ элгээрээ хэвтэж, Тавантолгойн экспорт эргэлзээ төрүүлснээр төсөвт тооцсон 55 тэрбум төгрөгийн орлого он дамжих нь ээ. “Тавантолгой бол монголчуудыг 250 жил тэжээх нөөцтэй нь тогтоогдсон” хэмээн ҮХАА-ын сайд Х.Баттулга өгүүлсэн. Нүүрсний үнэ ийн газардсан нь араасаа олон асуудлыг дагуулж байна. Энэ онд нийт 34.8 сая тонн нүүрс экспортолж, 466 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр баталсан. Гэвч эхний таван сарын байдлаар дөнгөж 6.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнтэй зэрэгцэн төсвийн орлого тасалдах нь нэгэнт тодорхой болсон тул Сангийн яамнаас тодотгол хийх асуудлыг хөндөөд эхлэв. Тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Төсвийн орлого 335.6 тэрбум төгрөгөөр тасарсан” гэлээ. “Чингис” бондоор төсвийн алдагдлыг нөхөж байна гэсэн яриа ч эдийн засагчдын дунд дэгдэх боллоо.

Урд хөршийн эдийн засгийн өсөлт саарсан нь түүхий эдийн үнэд нэрмээс болж, нүүрсний ханш уруудсныг судлаачид тэмдэглэв. Энэ оны байдлаар олон улсын зах зээлд эрчим хүчний нүүрсний дундаж үнэ 34 хувиар унасан байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн гурван жилийн хамгийн доод цэгтээ хүрээд байгаа. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрс 40 ам.доллартай тэнцэж байна. Шинжээчдийн хэлж буйгаар 2014 оны сүүлч хүртэл нүүрсний үнэ сэргэхгүй нь. Хэрэв бодит байдал жил дамнан үргэлжлэх аваас уул уурхайд түшиглэсэн Монголын эдийн засаг хэцүүдэх дүр зураг харагдаж байна.

МӨРӨӨДӨЛ


БНХАУ-ын “Аргус Медиа” компанийн нүүрсний үнийн шинжээч Виллиам Ванг “Нүүрсний зах зээлд богино хугацаанд сэргэлт гарахгүй. Хятадын Засгийн газраас нүүрсний зах зээлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг чангатгаж байгаа. Энэ нь байдлыг улам хүндрүүлнэ. Ойрын хугацаанд Хятадын гангийн үйлдвэрлэлд ч дорвитой ахиц дэвшил алга” хэмээн Улаанбаатар хотноо өнгөрсөн сард болсон “Coaltrans Mongolia-2013” чуулганы үеэр өгүүлсэн. Түүний хэлснээр нөхцөл байдал буруу тийшээ эргэвэл Тавантолгойн IPO хойшлох нь эхний хэрэг. Бидний мөрөөдөж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг улам холдоно гэсэн үг.

Дэлхийн эрчим хүчний анхдагч хэрэгцээний 30 хувийг хангах нүүрс Монголын эдийн засгийг хөдөлгөх хүчний нэг. Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “2015 оноос Хятадын эдийн засаг өндийж, нүүрсний үнийн бууралт эргээд сэргэнэ гэж судлаачид үзэж байгаа. Үнийн бууралтад хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Тухайлбал, Хятадад нүүрсээ экспортолдог компаниуд нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсч буй. Өмнө нь манай улс Хятадын нүүрсний импортод нэгдүгээр байранд ордог байсан бол одоо ОХУ, Канад улс хүч түрж орж ирсэн” гэв. Нүүрсний зах зээлд шинэ өрсөлдөгчид тодрохын хэрээр Монголын орон зай хумигдах шалтгааныг төр, хувийн хэвшил хамтдаа хайх цаг болсныг дээрх баримт өгүүлнэ.


ХҮЛЭЭЛТ


Монголд нүүрсний үнээс үүдэлтэй хямрал хүрээгээ тэлэх нь тун эрсдэлтэй. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөд нөлөөлөөд зогсохгүй төсөвт хүндрэл учруулна гэж Дэлхийн банкнаас анхааруулсан. Үнээс хамаарсан санхүүгийн доройтол Монголын арилжааны банкинд ч давхар эрсдэл үүрүүлэх магадлалтай аж. “Өнгөрсөн хорин жилд дэлхий дахин “уул уурхайн супер мөчлөг” гэгчийг үүсч, хөгжихийг харсан. Ази, Латин Америк, Зүүн Европын зарим улсад аж үйлдвэрийн салбар хурдацтай өсөхтэй зэрэгцээд металл, эрчим хүчний ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Технологийн дэвшлийн ачаар үелэх системийн бараг бүх элементийн эрэлт өссөн” гэж Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн тоймд өгүүлжээ.

“Барклэйс Капитал” компанийн тооцоогоор эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд хурдацтай хэвээр өсөх тул үнэ буурна хэмээн мэдэгдсэн юм. Нүүрс стратегийн бараа боловч бүс нутгийн шинж чанартай гэх. Дэлхийн нүүрсний ассоциацын статистик мэдээгээр дэлхийн нүүрсний хэрэглээ 7.7 тэрбум тонн. Үүний 967 сая тонн нь коксжих нүүрс. Тэгвэл дээрх хэрэглээний тэн хагас буюу 3.4 тэрбум тонныг “уух” урд хөршийн эрэлт огцом буурахгүй гэж “PwC” компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Маттью Поттел онцлов. “Global Raw Material Group”-ийн тооцоолсноор, дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлийн 29 хувь нь Хятадад ногдож байна.


ГОРЬДЛОГО


Нийлүүлэлтэс давсан эрэлтийн дүнд коксжих нүүрсний зах зээлийн үнэ сүүлийн 20 жилд дөрөв дахин өссөн байдаг. Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний нүүрсний үнэ хоёр дахин нэмэгдсэн билээ. Хятадын нүүрсний импорт 2015 он хүртэл 170 сая тонн хүртэл өсөх хандлагатай байгаа бол Энэтхэгийнх 150 са тоннд хүрэх төлөв бий. Уг үзүүлэлт биелэх эсэх нь урд хөршийн эдийн засгийн өсөлтөөс шууд хамаарах юм. Хятадын эдийн засаг энэ онд 8.2 хувиар өсөх бөгөөд ирэх онд уг өсөлтөө хадгална хэмээн Азийн хөгжлийн банкны таамаглалд дэвшүүлжээ. Гэхдээ өмнөд хөршийн эдийн засгийн сэргэлт дэлхийн эдийн засгийн нөхцөл дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах бололтой. Юутай ч дэлхийн нүүрсний жилийн эрэлт ирэх таван жилд 1.6 тэрбум тонноор нэмэгдэх төлөв байгаа билээ.

Хятад 2015 он хүртэл нийтдээ 170 сая тонн дулааны нүүрс импортлох тохиолдолд нүүрсний үнэд бага зэргийн сэргэлт авчирна гэж таамаглаж буй. Хэдийгээр өмнөд хөршийн гангийн үйлдвэрлэл багассан ч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх хандлагатай тул коксжих нүүрсний эрэлт өснө гэж Хятадын “Фенвэй Энержи” зөвлөх компани онцолжээ. Тухайлбал, нүүрсний эрэлт 2015 онд 50 сая тонноор өсөх урьдчилсан таамаг гарчээ. Энэ нь Ази тивийн нүүрсний эрэлтэд шинэ хуудас нээнэ хэмээн тодотгож буй. БНХАУ өнгөрсөн 30 жилд урд бүсээ хөгжүүлсэн бол ирэх 30 жилд хойд бүсээ хөгжүүлэх зорилт тавьжээ. Хойд бүсээ хөгжүүлэх уг шийдвэр Монголын нүүрсний зах зээлд хөл дээрээ босох том нөхцөл болох талаар судлаачид тэмдэглэж байна.


БОЛОМЖ


оломж “Эрчим хүчний зорилгоор ашиглах нүүрсний хэмжээ Хятадад гурван хувиар нэмэгдэнэ. Тиймээс нүүрсний ирээдүйн дүр зураг өөдрөг байна. Хэдий дотоодоос хэрэгцээгээ хангах ч гаднаас нүүрс худалдан авах болно” гэж Маттью Поттел хэллээ. Түүний хэлснээр урд хөршийн эрчим хүчний хэрэгцээ ирэх 20 жилд 50 хүртэлх хувиар нэмэгдэх бөгөөд энэ нь нүүрсний хэрэглээ 17 хувиар өсөх хөшүүрэг болох аж. Нөгөөтэйгүүр нэг автомашин үйлдвэрлэхэд 700-800 кг ган ашигладаг. Тэгвэл урд хөршид энэ онд багтан автомашины 30 үйлдвэр үүдээ нээх нь. Энэ нь нүүрсний зах зээлд шинэ эрэлт үүсгэнэ хэмээн Маттью Поттел тэмдэглэсэн. Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр нөөцийн хомсдол үүснэ. Энэ нь түүхий эдийн үнэд тал засах шалтгаан болно гэж судлаачид тайлбарлаж байна. “2005-2030 онд дэлхийн эдийн засагт эрчим хүчний хэрэглээ 1.5 хувиар нэмэгдэх бол Ази, Номхон далайн бүсэд жилд даруй 2.4 хувиар өсөхөөр байна” гэж Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Ажей Чиббер онцлов.


ҮҮЛНИЙ ЦААНА НАР ХЭЗЭЭД БАЙГАА


Америк, Канад, Өмнөд Африк, Австрали байгалийн баялгаараа өндийж, эдийн засаг нь хөлжжээ. Тэдний зам өнөөдөр монголчуудын зам болоод буй. Ашигт малтмалын газрын судалгаагаар 2025 он гэхэд Монгол Улс 100 сая тонн нүүрс олборлож, 80 сая орчим тонныг экспортолж, 16-18 сая тонныг нь дотоодын хэрэгцээнд эрчим хүч болгон ашиглана гэсэн тооцоо хийжээ. Тухайлбал, 10 жилийн дараа Хятадын коксжих нүүрсний 70 хувь нь буюу 40 орчим сая тонныг Монгол Улс нийлүүлэх боломжтой аж. Эцэст нь Европыг нөмөрсөн хямралын сүүдэр арилж гэмээнэ Хятадын эдийн засгийн өсөлт хурдаа авч, Монголын нүүрс дахин моодонд орох бололтой.

Б.БАЯРТОГТОХ

 

 

Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг

Бичсэн petroleum 2012 оны 9-р сарын 23, Ням гариг, 20:16

Евро бүсийн хямралын түүхэнд шинэ хуудас нээх үе ирчихээд байна. Европ хэмээх тивийн хувь заяаг шийдэхүйц олон чухал шийдвэр энэ есдүгээр сард гарна гэж бодохоор ингэж дүгнэх нь ч аргагүй.

Германы Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 12-нд Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг нэмэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан юм. Германы татвар төлөгчдийн мөнгөөр тэрхүү нэмэлт хөрөнгийн дийлэнхийг бүрдүүлнэ. Гэтэл энэ нь жирийн германчуудад таалагдахгүй байж магадгүй гэх болгоомжлол байсан. Тиймээс Үндсэн хуулийн цэцийнх нь шийдвэр эсрэгээрээ гарч болох байв. Гэвч тэгсэнгүй. Германы хуульчид ийнхүү хямралыг бусад европчуудтайгаа хамт туулахаар шийдэж байх хооронд Европын комиссоос бүс нутгийнхаа банкны хяналтыг нэгтгэхээр болжээ.

Евро хэмээх нэг валют хэрэглэдэг хэрнээ бие, биенээсээ тэс ондоо санхүүгийн тогтолцоотой Европын орнууд банкуудаа нэгдсэн системд шилжүүлэх анхны алхам нь энэ болсон хэмээн барууны хэвлэлүүд бичиж эхэллээ. Энэ үед Европын төв банк хямарсан орнуудынхаа бондыг тодорхой болзолтойгоор худалдаж авахаар болсон юм. Хямрал өдий хэмжээнд хүрч даамжирчихаад байхад Евро бүсийг задлахгүйгээр улам нэгтгэн нягтруулахаар шийдсэн нь нэг бол том амжилтад хүрнэ, эс бөгөөс дахин дайн дэгдээж байж л хөл дээрээ зогсохуйц эдийн засгийн томоохон хямралын харанга ч байж мэдэх юм.

Европын төв банк хямарсан орнуудынхаа еврогоор нэрлэсэн бондыг худалдаж авахаар болсноо зарласан нь хамгийн их анхаарал татаж байна. Ингэснээр Европын орнуудын Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид нь байн байн өрөө төл хэмээн шаардаж, зах зээл дээр бондын хүү нь өсөөд байхгүй. Эс тэгвэл хямралтай байгаа Испани, Итали тэргүүтэй орны бондын хүү сүүлийн үед огцом өсөх болсон юм.

Төв банк нь бондын арилжаанд оролцсоны ачаар Испани улс л гэхэд заавал санхүүгийн тусламж авах шаардлагагүй болж магадгүй хэмээн тус улсын Ерөнхий сайд Мариано Ражоу мэдэгджээ.

Эдийн засгийн хувьд тогтворгүй байгаагаасаа болоод испаничууд хөрш гүрнүүдийнхээ шахалтаар заавал санхүүгийн тусламж авах шаардлагатай болчихоод байгаа. Итали ч мөн адил нөхцөл байдалд байгаа юм. Харин Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг нэмснээр Засгийн газрууд шинэ зээл авах боломж бүрдэнэ. Яг тэр үед нь Европын төв банк хоёрдогч зах зээлээс бонд худалдан авч байх юм. Ерөнхийдөө энэхүү хоёр арга хэмжээ нь хямарсан орнуудын үнэт цаасны хүүг бууруулахад чиглэжээ.

Хүү буурахын хирээр европчуудын гадаад өр багасна гэсэн үг. Ийнхүү Евро бүсийн орнууд төв банкны бондын арилжаа, санхүүгийн тусламж үзүүлдэг сангийн хөрөнгөнөөс хамааралтай болж байна гэхэд буруудахгүй.

Банкны хяналтыг нэгтгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ. Европын банкууд сүүлийн жилүүдэд нэлээд хямарсан. Гэхдээ энэхүү шинэ, хатуу хяналтын ачаар банкууд дахин дампуурах эрсдэлээс сэргийлж болох юм. Энэ талаар "The Economist" сэтгүүлд онцолжээ. Европын комисс энэ сарын 12-нд хуралдаад дээрх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ Европын төв банкны хяналтан дор энэ бодлогоо хэрэгжүүлэх аж. Яг одоогийн байдлаар Европын холбооны 27 банк нь Европын банкны захиргааны зохицуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг. Гэхдээ бодит байдал дээр бол бие даасан бодлого явуулдаг гэж хэлж болно.

Өнгөрсөн жил Европын банкуудад стресс тест хийсэн. Тэр үед ихэнх нь энэхүү шалгалтыг амжилттай давж байв. Үүний үр дүнд банкуудынх нь бие даасан байдал улам хүчтэй болсон юм. Гэтэл түүнээс хойш Испанийн банкны тогтолцоо бүхэлдээ хүнд байдалд орж, санхүүгийн тусламж авах хэмжээнд очсон. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай гэх дүгнэлтэд европчууд хүрчээ. Ингээд 2014 оны нэгдүгээр cap гэхэд энэ ажил хэдийнэ ид дундаа орчихсон байх ёстой гэнэ. Гэхдээ үүнийг эсэргүүцэж байгаа улс орон ч бий.

Тухайлбал, цөөхөн том банктай байхыг илүүд үздэг германчууд Европын комиссоос гаргасан дээрх саналд таагүй хандаж байгаа. Харилцагчдын хадгаламжинд баталгаа гаргах зэрэг нь илүү үр дүнтэй гэж тэд үзэж байна. Германы хадгаламжийн болон арилжааны банкууд үүн дээр илүү анхаардаг аж. Тус улсын Сангийн сайд Волфганг Скубел "Бид алдаа хийх вий гэдгээс болгоомжилж байна" хэмээн ярьжээ. Германаас гадна Польш, Болгар зэрэг орон ч үүнийг эсэргүүцэж байгаа юм. Гэхдээ Евро бүсийн банкуудын хяналтыг нэгтгэх асуудал одоохондоо эцсийн шийдэлд хүрээгүй байгаа. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гарсангүй. Гэхдээ Европын комиссын төлөөлөгчид "Европын холбооны гишүүний орнуудын Засгийн газар болон Европын парламент энэ оны эцэс гэхэд нэгдсэн шийдэлд хүрнэ" хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Ийнхүү санхүүгийн нэгдсэн тогтолцоотой болохоор яаравчилж байгаа Европын орнуудад харамсалтай нь улс төрийн нэгдсэн бодлого алга. Үүнд германчуудыг онцолж байгаа юм. Энэ талаар "Wall Street Journal" тэргүүтэй Америкийн хэвлэлүүдэд бичсэн байна. Хэрэв одоо банкны салбарт хийхээр бэлтгэж буй шинэчлэл нь хэсэг хугацаанд амжилтгүй болбол Европын төв банк хэтэрхий оройтохоос өмнө бонд худалдан авахаа болих уу гэх асуултыг тэд тавьжээ.

Германы Канцлер Ангела Меркель Евро бүсийн нэгтгэхийн тулд бүхий л хүчээ дайчилдаг. Тэр Европын төв банкны бодлогыг бүрэн дүүрэн дэмждэг. Гэтэл Германы төв банк болох Бундесбанкны ерөнхийлөгч Женс Вэйдман бонд худалдан авах Европын төв банкны шийдвэрийг эсэргүүцсэн ганц хүн нь юм. Түүний энэхүү үйлдэл германчууд Евро бүсийг хамарсан нэгдсэн бодлогод дургүйлхэж байгаагийн тод илрэл байж ч магадгүй. Цаашилбал, германчуудын саналыг авч чадаагүйгээс болж Европын санхүүгийн тогтолцоог нэгтгэх шинэ бодлого хэрэгжих боломжгүй ч болж мэдэхээр байна.

Т.Элиса

 

 
 

Хуудас 16-с 1

Биржиин үнэ

Сурталчилгаа
Эдийн засаг
Долларын ханш үргэлжлэн өснө

Долларын ханш үргэлжлэн өснө

Долларын ханш цаашид үргэлжлэн өсөх хандлагатай байна. Өчигдрийн байдлаар ам.долларын нэгжийн  ханш хар зах дээр...

2013-11-28 Дэлгэрэнгүй...

Нүүрсний уналтын цэг

Уул уурхайн салбарт үнийн уналт газар авсаар. Үүний тод жишээ нь нүүрс. Хил дээрх нүүрсний экспорт зогсонги байдалд...

2013-07-25 Дэлгэрэнгүй...
Гадны телевизүүд Монголын эдийн засгийн форумаас юуг онцлов

Гадны телевизүүд Монголын эдийн засгийн форумаас юуг онцлов

Төрийн ордонд болж байгаа Монголын эдийн засгийн форумд гадныхны анхаарлыг татсан чухал сэдэв нь Оюутолгойн...

2013-03-12 Дэлгэрэнгүй...

Осло “Millennium IT” системийг нэвтрүүлжээ

Монголын хөрөнгийн зах зээлд 2012 оны долдугаар сарын 2-ноос эхлэн нэвтрүүлсэн “Millennium IT” системийг ашиглагч орнуудын...

2012-11-24 Дэлгэрэнгүй...

Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг

Евро бүсийн хямралын түүхэнд шинэ хуудас нээх үе ирчихээд байна. Европ хэмээх тивийн хувь заяаг шийдэхүйц олон...

2012-09-23 Дэлгэрэнгүй...

Орос эдийн засгийн хямралд бэлтгэж байна

Орос улс дэлхийн эдийн засгийн ээлжит хямралд бэлтгэж байгаа ч амжилттай даван туулах болно гэдэгт мэргэжилтнүүд...

2012-07-04 Дэлгэрэнгүй...

Брокерууд шинэ журамтай болжээ

Монголын хөрөнгийн зах зээл Т+3 буюу дараа төлбөр тооцооны системд шилжиж байна. Үүнтэй уялдан зах зээлийг хамгаалах...

2012-06-25 Дэлгэрэнгүй...

Хятад: Хүнс, нефть, “санхүүгийн хяналт”

(“La Jornada”, Мексика, Альфредо Халифе-Рахме (ALFREDO JALIFE-RAHME) ) “Хятадын өнөөгийн эдийн засаг ба цэрэг улс төрийн...

2012-06-11 Дэлгэрэнгүй...
Хятад, Япон ам.доллараас татгалзана

Хятад, Япон ам.доллараас татгалзана

Азийн хоёр том эдийн засагтай орнууд болох Хятад ба Япон өөрсдийн худалдааны салбарыг дэмжих зорилгоор юань,...

2012-06-03 Дэлгэрэнгүй...
Дэлхийн шилдэг 10 IPO

Дэлхийн шилдэг 10 IPO

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт "Nasdaq" хөрөнгийн бирж дээр томоохон нийгмийн сүлжээ болох Фэйсбүүкийн хувьцаа...

2012-05-25 Дэлгэрэнгүй...

Арилжааны тойм

Монголын хөрөнгийн бирж дээр 2012 оны гуравдугаар сарын 19-23-ны хооронд нийт таван удаагийн арилжаагаар 72 ХК-ийн...

2012-03-26 Дэлгэрэнгүй...

Арилжааны долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногт буюу 2012 оны 03 сарын 05-наас 3 сарын 09-ний хооронд Монголын хөрөнгийн бирж дөрвөн удаагийн...

2012-03-12 Дэлгэрэнгүй...

БРИКС Евро бүсэд “хариутай” туслахыг хүслээ

Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч 20 орны Сангийн сайд нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Мехико хотноо...

2012-02-28 Дэлгэрэнгүй...
Арилжааны 7 хоногийн тойм

Арилжааны 7 хоногийн тойм

2012 оны 02 сарын 6-10ны хооронд МХБ дээр 5 удаагийн арилжааг явуулж, 84 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 663.1 сая төгрөгөөр...

2012-02-20 Дэлгэрэнгүй...
Еврогийн ханш огцом чангарав

Еврогийн ханш огцом чангарав

Хятадын төв банкны ерөнхийлөгч Жоу Сячуан Европыг өр зээлийн хямралаасаа гарахад нь тусалж, томоохон үл хөдлөх...

2012-02-17 Дэлгэрэнгүй...
Aрилжааны долоо хоногийн тойм

Aрилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж 2012 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3-ны хооронд таван удаагийн арилжаагаар...

2012-02-06 Дэлгэрэнгүй...
 “Голланд сэндвич” компани байгуулж татвараас зайлсхийх нь цөөнгүй

“Голланд сэндвич” компани байгуулж татвараас зайлсхийх нь цөөнгүй

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа. -Дэлхийн томоохон компаниуд хоёр улсын...

2012-02-06 Дэлгэрэнгүй...
Дэлхийн эдийн засгийн форум монголыг онцоллоо

Дэлхийн эдийн засгийн форум монголыг онцоллоо

“Oxford Business” групп Дэлхийн эдийн засгийн форумд зориулан Монголын эдийн засгийн нөхцөл байдлын тухай тайлан гаргахаар...

2012-01-31 Дэлгэрэнгүй...

“Давос 2012” муу мэдээтэй эхлэв

Тав хоног үргэлжлэх Дэлхийн эдийн засгийн форум өнөөдөр Швейцарийн Давост эхэллээ. Жил бүр зохиогддог Дэлхийн...

2012-01-26 Дэлгэрэнгүй...
Арилжааны долоо хоногийн тойм

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж 2012 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, 80 ХК-ийн 2.3 сая ширхэг...

2012-01-23 Дэлгэрэнгүй...

Грек улсыг дампуурсанд тооцжээ

Лондон. /Блумберг/. Грек улс бүрэн дампуурсан бөгөөд ирэх гуравдугаар сард төлөх ёстой өрөө төлж чадахгүй бололтой...

2012-01-20 Дэлгэрэнгүй...

АЗИЙН САНХҮҮГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

ХОНКОНГ. /Би-Би-Си/. Дэлхийн эдийн засаг дахь Азийн түргэн хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж байгаа үүрэг, хямралт...

2012-01-18 Дэлгэрэнгүй...
Арилжааны долоо хоногийн тойм

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж 2012 оны нэгдүгээр сарын 9-13-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, 80 ХК-ийн 913,1 мянган...

2012-01-16 Дэлгэрэнгүй...
Үнэт цаасны зах зээлийн сарын тойм

Үнэт цаасны зах зээлийн сарын тойм

  Монголын хөрөнгийн биржээс үнэт цаасны зах зээлийн 2011 оны арванхоёрдугаар сарын тайлангаа гаргажээ. Өнгөрсөн...

2012-01-12 Дэлгэрэнгүй...
Ам.долларын ханш дахин өсч, төгрөгийн ханш унах уу

Ам.долларын ханш дахин өсч, төгрөгийн ханш унах уу

  Дэлхийн зах зээлд ам.долла­рын ханш унаж байгааг олон ул­сын хэв­лэлүүд мэдээлж  байна. Харин манай улсад эсрэ­гээрээ...

2012-01-06 Дэлгэрэнгүй...
Хувьцааны ханшийг “хакердаж” байна

Хувьцааны ханшийг “хакердаж” байна

  Манипуляци гэгч үнэт цаасны арилжааны нэгэн “хар үзэгдэл” Монголын хөрөнгийн биржид үүссэн байж болзошгүй...

2012-01-02 Дэлгэрэнгүй...
Долоо хоногийн арилжааны тойм

Долоо хоногийн арилжааны тойм

  Монголын хөрөнгийн бирж өнгөрч буй долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 05-09-ний хооронд нийт таван удаагийн...

2011-12-12 Дэлгэрэнгүй...
 “Хөгжлийн банк” Сингапурын хөрөнгийн биржид бонд гаргана

“Хөгжлийн банк” Сингапурын хөрөнгийн биржид бонд гаргана

  “Хөгжлийн банк” 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг олон улсын хөрөнгө оруулалтын ING,...

2011-12-05 Дэлгэрэнгүй...

Арилжааны долоо хоногийн тойм

Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр 75 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 441.6 сая төгрөгөөр, 132.6 мянган ширхэг...

2011-12-05 Дэлгэрэнгүй...
Хятадын аж үйлдвэрлэлийн индекс буурав

Хятадын аж үйлдвэрлэлийн индекс буурав

  Өнгөрсөн сард Хятадын аж үйлдвэрлэлийн индекс сүүлийн 32 cap дахь хамгийн бага түвшинд хүрч, 49 нэгж болон буурсан...

2011-12-02 Дэлгэрэнгүй...
Дэлхийн эдийн засгийн байдал

Дэлхийн эдийн засгийн байдал

Дэлхийн эдийн засаг өнгөрсөн онд өсөх хандлагатай байсан гэх. Гэвч 2009 оны хямралтай холбоотой эрсдлүүд бүрэн...

2011-12-01 Дэлгэрэнгүй...

Долоо хоногийн арилжаа

  21-25-ны хооронд Монголын хөрөнгийн бирж дээр 5 удаагийн арилжааг явуулж, 67 ХК-ийн 6.6 сая ширхэг хувьцааг 1.3 тэрбум...

2011-11-28 Дэлгэрэнгүй...
Арилжааны долоо хоногийн тойм

Арилжааны долоо хоногийн тойм

14-18-ны өдрүүдэд  Монголын хөрөнгийн бирж дээр таван удаагийн арилжааг явуулж, нийт 83 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг...

2011-11-22 Дэлгэрэнгүй...
Долоо  хоногийн нөөц байна

Долоо хоногийн нөөц байна

Монгол Улсын шатахууны сарын хэрэглээ 34 мянган тонноор хэмжигддэг бөгөөд ОХУ-ын зүгээс энэ сард нийлүүлэх Дизель...

2011-11-22 Дэлгэрэнгүй...
Долоо хоногийн арилжааны тойм

Долоо хоногийн арилжааны тойм

  Монголын хөрөнгийн биржийн арваннэгдүгээр сарын 7-11-ны хоорондох таван удаагийн арилжаагаар нийт 80 ХК-ийн 982.4...

2011-11-14 Дэлгэрэнгүй...
Улсын төсөв хувийн хэвшлийнхнийг сөхрүүлэх үү

Улсын төсөв хувийн хэвшлийнхнийг сөхрүүлэх үү

  Монгол Улс түүхэндээ байгаагүй асар их хэмжээний алдагдалтай төсөв батлахаар зэхэж байна. Харамсалтай нь...

2011-11-14 Дэлгэрэнгүй...

Дэлхийн эдийн засгийн ирэх 10 жилийн төлөв

  Бээжинд болсон эдийн засгийн форумын үеэр ОУВС-ын тэргүүн Кристин Лагард “Европт үүсээд буй өрийн хямрал дэлхийн...

2011-11-14 Дэлгэрэнгүй...
Орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 2.6 хувиар өсчээ

Орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 2.6 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллийг танилцуулъя. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний...

2011-11-11 Дэлгэрэнгүй...
БРИКС хөрөнгийн биржүүдээ нэгтгэлээ

БРИКС хөрөнгийн биржүүдээ нэгтгэлээ

Томоохон зах зээлтэй БРИКС-ийн орнууд дэлхийн санхүүгийн хямралаас улам хүчирхэгжин, олон улсын эдийн засгийг...

2011-11-09 Дэлгэрэнгүй...
Хөрөнгийн зах зээл: Долоо хоногийн арилжааны мэдээ

Хөрөнгийн зах зээл: Долоо хоногийн арилжааны мэдээ

Энэ оны 43 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн арилжаа тав удаа явагдаж нийт...

2011-11-07 Дэлгэрэнгүй...
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Хайлт

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Сүүлд нэмэгдсэн

  • Их уншсан

Гишүүнчлэл

Валютын ханш

Валютын ханш

Санал асуулга

Та ямар шатахуун түгээх станцаар илүү үйлчлүүлдэг вэ ?