Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Товч мэдээ
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Супер хурдтай автомашин ирэх онд дээд амжилт тогтооно - Thursday, 28 November 2013 09:37
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийгээр ажилладаг цэнэглэгч - Monday, 24 June 2013 09:09
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Нарны энергиэр хоол чанана - Tuesday, 02 4-р сар 2013 12:01
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлшний ялгаа? - Saturday, 23 February 2013 16:07
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлш Монгол Улсад - Saturday, 23 February 2013 15:59
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хамгийн өндөр цалинтай 6 мэргэжил - Wednesday, 06 February 2013 18:33
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Технологийн суутнуудын суутнууд - Sunday, 09 December 2012 17:48
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Анхны нөүтбүүк ямар байв - Sunday, 02 December 2012 21:15
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Савны будаг - Tuesday, 27 November 2012 09:49
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Сонирхолтой нефтийн байгуулмж - Saturday, 24 November 2012 20:04
  • Монгол
  • Англи

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологи үйл ажиллагааны автоматжуулалтын систем

There are no translations available.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж эхлээд 70 жил өнгөрсөн ч импортлогч компаниудын харъяа газрын тосны бүтээгдэхүүний бааз, агуулах, шатахуун түгээх станц гэсэн нэгжүүд дээрх технологи үйл ажиллагаа энэ салбар үүсч хөгжиж эхэлсэн тэр үеийнхээрээ хэвээрээ буюу механик, гар аргаар хийгдсэн хэвээр байна.

Газрын тосны бүтээгдэхүүний хөдөлгөөний тооцоог үнэн зөв гаргах, алдагдлыг багасгахад хэмжүүр, хэмжих хэрэгслийн хангамж чухал ач холбогдолтой. Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС-д ашиглагдаж байгаа хэмжих хэрэгслийг:

- Гар хэмжүүрийн багаж (сүмбэнметр, туузанметр, хүндрүүлэгчтэй метр г.м);

- Механик хэмжүүр (УДУ, ПСР, мано ба вакуумметр г.м);

- Цахим хэмжүүр (автомат түвшин хэмжигч, хувийн жин, температур, даралт хэмжигч г.м )

- Шингэний тоолуур (ШЖ-40, ЛЖ-100, шингэн хэмжигч г.м) гэж 3 ангилдаг.

Гар хэмжүүр нь хэмжих арга техник, хүмүүсийн ажлын дадлага, хариуцлагаас ихээхэн шалтгаалдгаас болж газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг тэр бүр үнэн зөв тодорхойлж чадахгүйд хүрч алдагдал, шамшигдал гарах замыг нээж байна. Газрын тосны бүтээгдэхүүний хүлээн авалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааг хэмжилгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд энэ салбарын үйл ажиллагааны зардлын 30-аад хувийг хэмжил, хяналттай холбогдолтой үйл ажиллагаа эзэлж байна.

Иймээс улсын стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний импорт, борлуулалтыг эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарал тавих шаардлагатай байгаа юм. Аливаа хэмжигдэхүүний бодит утгыг тодорхойлохын тулд ажлын хэмжих хэрэгслээс дээгүүр зэрэглэлийн хэмжих хэрэгсэл буюу эталон хэмжих хэрэгслийг ашигладаг байна.

Хэмжлийн алдаа нь:

– Ашиглагдаж байгаа хэмжих хэрэгслийн алдаа

– Хэмжих аргын алдаа

– Хэмжил гүйцэтгэх үеийн нөхцлийн алдаа

– Хэмжил хийж байгаа оператор (хувь хүн)-ын алдаа зэргээс бүрддэг байна.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд орчин үеийн техник, технологийн тоног төхөөрөмжийг ашиглан ГТБ хадгалах шинэ савны барилга, байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа ч үйлдвэрлэлийн осол, аюул дагуулсан өндөр эрсдэлтэй объект хэвээр байна. Энэ нь:

· Галын болон тэсрэлтийн аюултай бүтээгдэхүүн хадгалж байгаа;

· Сав, шугам хоолой, тоног төхөөрөмжийн зэврэлтэнд нэрвэгдэх эрсдэл өндөр;

· Сав, шугам хоолойн овор хэмжээ том, гагнуурын бүх оёдол, гагнаасан холбоосуудын нийт уртад хяналт тавих боломж маш бага;

· Тоног төхөөрөмжийн ашиглалтын нөөц тогтоох, байнгын хяналт, шинжилгээ хийх, диагностика гаргах орчин үеийн техник хэрэгсэл дутмаг;

· Савны геометр хэмжээ зөв биш, суурийн суулт, их биеийн хэв гажилт ихтэй байдаг нь орлого-зарлагын хөдөлгөөн хийгдэхэд шингэний гидростатик даралтын улмаас савны хана, ёроол байнгын деформацид ордог, гагнуурын оёдол дээр нэмэлт хүчдэл бий болдгоос ан цав, цууралт гэх мэт гэмтлүүд их гардаг;

· Байнгын орлого-зарлагын хөдөлгөөнд ханын бамбалзуур нь савыг металын ядаргаанд амархан оруулдаг;

· Савны хана, дээврийн уулзварын бэхэлгээний оёдлын нүх сүвшил, гэмтлийг бүрэн шалгах, хяналт хийх боломж дутмаг;

· Байгаль, цаг уурын гэнэтийн ачааллын давтамж өндөр, эрсдэл ихтэй; (цас, бороо, хүчтэй салхи шуурга, температурын огцом уналт, зөрүү, газар хөдлөлт г.м) нөлөөллүүдээс шууд хамааралтай байна.

Байгууллагыг эрсдлийн удирдлагаар хангах, осол аюулаас урьдчилан сэргийлэх, зардал хэмнэх, ажиллагсад, боловсон хүнийг мэдлэгжүүлэх, Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын үйл ажиллагааг автоматжуулах ажлыг 2003 онд “Магнай трейд” ХХК, 2008 онд “Жаст групп” ХХК-иуд харъяа агуулах дээрээ хийж анхдагчид болсон байдаг. “Петровис” ХХКомпанийн Оюу Толгой дахь шинээр баригдаж буй агуулахад иж бүрэн автоматжуулалтын зураг төсөл, барилгын ажил хийгдэж байна. Мөн “Шунхлай групп” ХХК 2010 оноос эхлэн автоматжуулалтыг нилээд цогц байдлаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан хийж эхлээд байна.

Автоматжуулалтын систем нь технологийн хэсэг буюу савны хэмжилтийн автомат хэрэгсэл, автомат буюу цахилгаан хаалт, шугамын даралт хэмжигч, эдгээр тоног төхөөрөмжүүдээс мэдээллийг дамжуулах, хүлээн авах хэсэг, нөгөө талаас программ хангамжийн хэсэг буюу мэдээлэлд боловсруулалт хийх, тайлан боловсруулах, алсын зайнд дамжуулах, компанийн төв удирдлага болон удирдлагын бүртгэлд мэдээллийг хуваарилах программ, дэд программуудаас бүрдэнэ. ГТБ-ний агуулахын хэмжилт тооцоололт хийх, ачилт, буулгалтын технологи үйл ажиллагаа, галын дохиолол хамгаалалт, гал унтраах системийн автоматжуулсан удирдлагын комплекс нь (Зураг 1):

1. Савны хэмжилтийн төхөөрөмж, сав паркын хяналт, шинжилгээний автоматжуултын удирдлагын хэсэг (саванд байгаа шатахууныг хүлээн авах, хадгалах, түгээх үеийн бүртгэлийг хүний оролцоогүй, үнэн зөв, өндөр нарийвчлалтайгаар хэмжих, тэдгээрийн физик, химийн шинж чанар, нөлөөллийг тооцох, хэмжилтийн үр дүнг боловсруулах г.м) - (Enraf devices by Honeywell);

2. Дүүргэлтийн дээд, доод хязгаар болон усны түвшингийн дуут дохиолол, насосыг хянах системийн хяналтын удирдлагын хэсэг (Experion PKS, Enraf devices, DCS system);

3. Вагонцистернээс ачаа хүлээн авах автоматжуулсан системийн удирдлагын хэсэг (Interactive software, TAS system);

4. Ачилтын захиалга, команд өгөх, тайлан бүртгэл тооцооны хяналтын удирдлагын хэсэг (Interactive software, TAS system, BCU, Experion PKS, Enraf devices);

5. Ачилтын автоматжуулсан удирдлагын хэсэг (Interactive software, TAS system, BCU, Experion PKS, Enraf devices);

6. Бүтээгдэхүүнийг ачих цэг дээрхи темтературын хэмжилт, бодит хувийн жинг тооцоолох системийн хяналтын удирдлагын хэсэг (BCU, devices);

7. Ашиглалтын техник хяналтын удирдлагын хэсэг (Experion PKS);

8. Сав парк, ачих буулгах байгууламж, насос станц, оффисын барилгын галын аюулаас урьдчилан сэргийлэх галын хяналт, гал унтраах системийн удирдлагын байр (Experion PKS, XLS 3000 device) зэргээс бүрдэнэ.

Зураг 1. Технологи үйл ажиллагааны автоматжуулсан удирдлагын комплексын бүдүүвч

Тус компанийн хувьд орчин үеийн олон улсын стандартын шаардлагын дагуу техник технологи, тоног төхөөрөмжийг шинэчлэх, автоматжуулах хэтийн зорилгодоо нийцүүлэн агуулахын үндсэн үйл ажиллагаанд тулгамдаад байгаа дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:

· Хэмжилтийн алдаа, тооцооллын зөрүү;

· Бүтээгдэхүүний хэвийн хорогдол болон хэтэрсэн дутагдал;

· Ачилтын автомат тоолууржуулалт;

· Хүн хүч, зардал, ажлын цаг зарцуулалт их;

· ГТБ-тэй харьцах технологийн үйл ажиллагааг автоматжуулж хүний хүчин зүйлсээс чөлөөлөх гэх мэт болно.

«Шунхлай групп» ХХК-ийн Улаанбаатар хот дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад хийгдэх автоматжуулалтын системийн бүрэлдэхүүн хэсэг нь:

ü Саван дахь бүтээгдэхүүний хэмжилтийн системийн автоматжуулалт

ü Ачаа хүлээн авах үйл ажиллагааны автоматжуулалт

ü Ачих үйл ажиллагааны автоматжуулалт

ü Галын дохиолол хамгаалалт, гал унтраах системийн автоматжуулалт багтаж байна.

ü Камерын хяналтын систем зэргээс бүрдэнэ.

1. Савны хэмжилтийн системийн автоматжуулалт

Савны хэмжилтийн системийн автоматжуулалт нь хүний гараар хийгддэг байсан хадгалагдаж байгаа бүтээгдэхүүний хувийн жин, түвшин, температурыг автоматаар хэмжиж тооцоололтыг хийх эсвэл эгшин бүрт мэдээлэл дамжуулах систем юм. Ажиллах зарчим нь савны автомат хэмжигч хэмжилтүүдийг хийж өгөгдөл боловсруулагч (CIU Prime/ CIU Plus)-д дамжуулж улмаар үндсэн систем болох Experion PKS (Process Knowledge System) системийн хяналтын дэлгэцэнд мэдээллийг харуулах юм (Зураг 2). Дүүргэлтийн дээд болон доод түвшинг заах дохиолол нь үндсэн түвшин хэмжигчийн системээс тусдаа байршуулсан байх шаардлагатай. Учир нь цахилгаан хаалт болон насосыг зогсоох чухал дохиолол тул байх хэрэгтэй.

Зураг 2. Автомат хэмжилтийн системийн ажиллах зарчим

Хувийн жинг автоматаар тодорхойлох жингийн болон даралтын арга байдаг. Даралтын арга нь саванд үзүүлж байгаа бүтээгдэхүүний масс болон хийн орон зайн даралтаар тооцоологддог арга юм. Энэ нь бүтээгдэхүүний хувийн жинг REAL TIME буюу хором бүрт хэмжиж мэдээлэх боломжтой юм.

Жингийн арга нь тогтмол жинтэй туухай бүтээгдэхүүний түвшний дагуу нэвтрэхэд шаардагдаж байгаа хугацаагаар тодорхойлогддог. Энэ аргаар бүтээгдэхүүний хувийн жинг тогтмол заасан хугацаанд хэмжин авах боломжтой. Жишээ нь: Honeywell Enraf-ийн 854 ATG SERVO маркын хувийн жин, түвшин хэмжигчийн үзүүлэлтийг харуулав (Зураг 3).

 


 


Зураг 3. 854 ATG SERVO

- Хэмжих хүрээ : Стандарт хэмжээ 27 м,

- Ажиллах температур: -40°C +65°C

- Аюулгүйн зэрэг: Тэсрэлтээс хамгаалагдсан

- Түвшин хэмжилтийн нарийвчлал: ≤ ± 0.4 мм

- Ус болон бүтээгдэхүүний түвшинг ялгах нарийвчлал: ≤ ± 2 мм

- Хувийн жин хэмжилтийн нарийвчлал: ≤ ± 3 кг/м3

- Түвшин, дүүргэлтийн дохио дамжуулах гаралтууд, мэдээлэл дамжуулагчтай.

Бүтээгдэхүүний түвшинг долгионы болон серво аргаар хэмжих боломжтой (Зураг 4). Серво арга гэдэг нь саван дээр суурилуулсан хэмжилтийн төхөөрөмжөөс хөвөгч хэрэгсэл гадаргууд буулгах зайгаар тодорхойлогддог.

Тус компанийн автоматжуулалтын төсөлд ашиглагдаж байгаа температур хэмжигчийн ажиллах зарчим нь савны өндрийн дагуу хэд хэдэн түвшинд хэмжиж түвшин бүрийн болон бүтээгдэхүүний дундаж температурыг мэдээлэх боломжтой байдаг. Жишээ нь: VITO LT температур хэмжигчийн техникийн үзүүлэлтийг харуулав.

Хэмжих хүрээ : - 55 °C ó +135 °C

Ажиллах температур: -40 °C ó +60 °C

Ажлын даралт : 5 Бар

Хэмжилтийн нарийвчлал: < ± 0.01 °C

Ажиллах зарчим: Савны өндрийн дагуу 9 цэгт температур хэмжиж бүтээгдэхүүний дундаж температурыг тооцоолох.


Зураг 4. VITO LT температур хэмжигч

2. Хүлээн авах, ачих үйл ажиллагааны автоматжуулалт

Энэ хэсгийн автоматжуулалт нь ерөнхий удирдлагын системд орлогын мэдээ, ачилтын захиалгыг урьдчилж оруулсны дагуу үйл ажиллагааг автоматаар гүйцэтгэх систем юм (Зураг 5). Вагонцистернээс бүтээгдэхүүн буулгах, автоцистернд ачих технологи үйл ажиллагааны автоматжуулалтын системийн үндсэн хэсэгт:

Тоног төхөөрөмж

Зориулалт

Шингэний автомат тоолуур, температур, хувийн жин хэмжигч

Ачих, буулгах үйл ажиллагааны үед бүтээгдэхүүнд хэмжилт хийх /шугам хоолойд/

Цахилгаан буюу автомат хаалт, шугамын даралт хэмжигч, насос

Орлого, зарлагын хоолойд байрлаж системээс өгсөн командын дагуу автоматаар ажиллах

Савны хэмжилтийн систем

Саван дахь бүтээгдэхүүний бодит мэдээллээр үндсэн системийг хангаж ажиллах

Үндсэн систем /Experion PKS систем/

Бүх систем, тоног төхөөрөмжүүдийн хоорондын

ERP- Борлуулалтын програм

Орлого, зарлагын мэдээллээр үндсэн системийг хангах

BCU /Batch Controller Unit/ - Ачилтын удирдлагын төхөөрөмж

Ачилтыг өгөгдсөн захиалга (бүтээгдэхүүний төрөл, хэмжээ, тээврийн хэрэгсэл, жолооч) -ын дагуу зохион байгуулалт хийж гүйцэтгэх

Зураг 5. ГТББ-ын автоматжуулалтын систем

3. Галын дохиолол хамгаалалт, гал унтраах системийн автоматжуулалт

Галын дохиолол хамгаалалт, гал унтраах систем (ГДХГУС)-ийн автоматжуулалтын мөн чанар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (NF, NFPA, КМ, LPCB, ГОСТ, БНбД г.м) стандартуудын дагуу галын аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эрсдлийн удирдлагыг бий болгох юм. Галын хамгааллын үндсэн зарчим:

Идэвхигүй хамгаалалт - гал нэмэгдэх, дэлгэрэхийг зогсоох ба хязгаарлах анхан шатны систем

Идэвхитэй хамгаалалт – хүний амь нас, эрүүл мэнд болон өмч хөрөнгийг шууд хамгаалах систем гэж байна.

Идэвхигүй хамгаалалтын хэрэгсэл

Идэвхитэй хамгаалалтын хэрэгсэл

ü Галын хаалга

ü Галд тэсвэртэй хана

ü Битүүмжлэх бүрэлдэхүүн

ü Гал намдаагч

ü Саатуулах хоолой

ü Дөл эсэргүүцэх кабель

ü Мэдрэгч:

Дулаан, утаа, дөл

ü Гал унтраагч:

Галын хор, хөөсний камер,

монитор, ус-хөөсний буу,

хөргөлтийн систем

ü Хүмүүсийг чөлөөлөх, аврах:

Дуут дохио, гэрлэн дохио

(Sirens, EVAC)

ГДХГУС-ийн шийдэл нь дараахи бүрэлдэхүүн хэсгүүдтэй (Зураг 6):

ü Мэдрэгч тоног төхөөрөмжүүд (утаа, хий, дулаан, дөл);

ü Дохиолол дамжуулах төхөөрөмжүүд (дуут дохио, аваарын гэрэл);

ü Дохиоллыг хүлээн авч гал унтраах автомат төхөөрөмжүүдийг ажиллуулах удирдлагын төхөөрөмж (XLS 3000 хяналтын самбар);

ü Гал унтраах тоног төхөөрөмжүүд (спринклер, мониторууд, хөөсний камер, хөөсөн буу, хөргөлтийн систем)

ü Галын усан сан, ууршуулах талбай

ü Хөөс үүсгэгч, хөөсний танк

ü Галын ус, хөөсний насос станц

Зураг 6. Галын дохиолол хамгаалал, гал унтраах системийн ажиллах зарчим

Автоматжуулсан ГДХГУС-ийн үйл ажиллагааны зарчим (Зураг 7):

1-р шат. Гал үүсч эхлэх буюу үзэгдэхгүй утаа үүссэн үе.

Газ детектор => Галын дохиолол => ESD => Гал унтраах

2-р шат. Үзэгдэх утаа үүссэн үе.

Газ детектор, ССTV систем => Галын дохиолол => ESD => Гал унтраах

3-р шат. Дөл үүссэн үе.

Дөл мэдрэгч, ССTV систем => Галын дохиолол => ESD => Гал унтраах

4-р шат. Өндөр дулаан ялгарсан үе.

Галын дохиолол => ESD => Гал унтраах


Зураг 7. Автомат ГДХГУС-ийн үйл ажиллагааны зарчим

4. Камерын хяналтын систем буюу CCTV систем

Энэ систем нь орчин үеийн шаардлагуудыг хангасан өндөр үзүүлэлт бүхий оптик камерыг тухайн агуулахын бүхий л хамрах хүрээг хянаж байхаар байрлуулах ба шаардлагатай хэсгүүдэд тэсрэлтээс хамгаалагдсан камер суурилуулах ёстой (Зураг 8). Ийм хяналтын системтэй болсноор агуулах дээрх үйл ажиллагаанд дараах хяналтуудыг бий болгож эрсдлээс сэргийлэх давуу талтай. Үүнд:

Ø Техник, тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдалд хяналт хийх;

Ø Технологи үйл ажиллагаа горимын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт хийх;

Ø Хулгайн хэрэг, гадны довтолгоо, дайралтаас тодорхой хэмжээнд сэргийлэх;

Ø Ажилтан, албан хаагчдын ирц, цагийн бүртгэлд хяналт хийх;

Ø Үндсэн системтэй холбож галын системээс ирсэн газ детекторын ажиллагааг баталгаажуулж гал унтраах системийг ажиллуулах;

Ø Дулаан мэдэрч, инфра туяа, дөл илрүүлж галын системтэй холбогдон ажиллах;

ГТБ-ний агуулахын үйл ажиллагааны удирдлагын

автоматжуулалтын эдийн засгийн үр ашиг

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологийн үйл ажиллгагааг автоматжуулснаар эдийн засгийн хувьд:

1. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах гэнэтийн осол аваар, хэмжилтийн алдаанаас гарах эдийн засгийн хохирлыг багасгах;

2. Хадгалагдах бүтээгдэхүүний хэвийн хорогдол болон хэвийн хорогдлоос хэтэрсэн дутагдлыг багасгах;

3. Тайлан мэдээ боловсруулахад хүний хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, арилгах, алсын зайнд шууд дамжуулах;

4. ГТБ-тэй харьцах технологийн горимын мөрдөлтийг сайжруулах, техникийн бэлэн байдлыг хангах

5. Ажиллах хүчний тоог багасгах, зардал хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацааг оновчлох;

6. Удирдлагын хяналтын системийг сайжруулж удирдлагын аль ч шатанд мэдээллээр шуурхай хангах;

7. Бараа бүтээгдэхүүний үнийн удирдлагыг бий болгох, хянах;

8. Борлуулалтыг тасралтгүй явуулах, бараа материалын нөөцийг оновчтой удирдах, төлөвлөлт – хуваарилалт – тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах;

9. Олон улсын стандартын шаардлага хангасан галын дохиолол, хамгаалалт, гал унтраах системтэй болсноор галын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх;

10. Галын аюулгүй байдлыг байнгын хяналтандаа байлгаж эрсдлээс бүрэн сэргийлэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл  

 
-1 #1 алтанчимэг 2012-09-07 16:18
:lol:

баярлалаа одоо үед ашиглагдаж байгаа даралт хэмжигч байгаа бол нэрийг нь явуулаач
Quote
 

Сэтгэгдэл нэмэх

Нууцлалын код
Шинэчлэх

Биржиин үнэ

Сурталчилгаа
ШУ, Техник

Нано шатахуун

There are no translations available. Нанотехнологийн F2-21® eeFuel® шингэнийг АНУ-ын H2OIL корпораци бүтээсэн бөгөөд дэлхийд хамгийн...

2013-11-28 Read more...
Шинэ технологи танилцуулав

Шинэ технологи танилцуулав

There are no translations available. 2013 оны 05-р сарын 10 нд ХБНГУ-ын Альфакат компанийн доктор Кристиан Коох катализаторын тусламжтайгаар...

2013-05-14 Read more...
Газрын тосыг боловсруулах үндсэн чиглэл

Газрын тосыг боловсруулах үндсэн чиглэл

There are no translations available. Газрын тосыг ямар аргаар боловсруулах нь бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ, бүтцээс шалтгаална....

2013-02-23 Read more...
Газрын тос, түүний бүтээгдэхүүний жингийн хэмжилтийн үйл ажиллагаанд ашигладаг нэр томьёонууд

Газрын тос, түүний бүтээгдэхүүний жингийн хэмжилтийн үйл ажиллагаанд ашигладаг нэр томьёонууд

There are no translations available. Газрын тос ба түүний бүтээгдэхүүний хүндийн жинг хэмжих аргачилал гэдэг нь зөвшөөрөгдөх...

2012-11-27 Read more...
Цооногийн хийц зохиомжийн тухай ойлголт

Цооногийн хийц зохиомжийн тухай ойлголт

There are no translations available. Аливаа цооногийг өрөмдөхийн өмнө өрөмдлөгийн ажлын бүх техник технологийн онцлогуудыг харгалзаж...

2012-11-27 Read more...
Автомашинд шингэрүүлсэн хийн түлш түгээх станц

Автомашинд шингэрүүлсэн хийн түлш түгээх станц

There are no translations available. Автомашинд шингэрүүлсэн хийн түлш түгээх станц нь шингэрүүлсэн хийн түлш хадгалах сав, хий...

2012-11-10 Read more...

Өндөр технологийн талаар судалгаа хийнэ

There are no translations available. Монгол Улсад өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн түвшинг илэрхийлэх эдийн засгийн...

2012-08-02 Read more...
 Инертийн элементүүд

Инертийн элементүүд

There are no translations available. Гели, неон, аргон, криптон, ксенон, болон радийн цацраг идэвхт задралын д үндүүссэн радон эдгээр...

2012-06-25 Read more...
Хэрэглэсэн усаа эргүүлэн ашиглая

Хэрэглэсэн усаа эргүүлэн ашиглая

There are no translations available. Усны хомсдол дэлхийн хаа сайгүй нүүрлэж байна. Суултуураар цэвэр ус урсгадаг тансаг орон...

2012-05-10 Read more...
ОЮУТ НУУД ШАТАХУУНЫГ 10-30 ХУВИАР ХЭМНЭХ ТӨХӨӨРӨМЖӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ОЮУТ НУУД ШАТАХУУНЫГ 10-30 ХУВИАР ХЭМНЭХ ТӨХӨӨРӨМЖӨӨ ТАНИЛЦУУЛАВ

There are no translations available. “National ICT Expo” нэртэй мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үзэсгэлэн МҮХАҮТ-д нээгдлээ....

2012-04-23 Read more...
Эрчим хүчний технологи

Эрчим хүчний технологи

There are no translations available. Галыг нээсэн үеэс эхлэн эрчим хүчийг гарган авах болон ашиглах технологи байнга нарийссаар...

2012-04-16 Read more...

Монгол оронд үйдвэрлэж байгаа цементний шинж чанар, Газрын тосны салбарт хэрэглэх боломж

There are no translations available.   Монгол оронд хотжилт ихээхэн явагдаж байгаатай холбогдон барилгын материалын бүтээгдэхүүн...

2012-02-14 Read more...
Хөргөлтийн шингэн

Хөргөлтийн шингэн

There are no translations available. Хºргºлтийн шингэн- антифриз (freeze-замерзать) гэдэг нь дотоод шаталтат хºдºлг¿¿рийн хºргºлт,...

2012-02-07 Read more...
ØÒÑ áàéãóóëàõ, ãàçàð òàëáàéã ñîíãîõ

ØÒÑ áàéãóóëàõ, ãàçàð òàëáàéã ñîíãîõ

There are no translations available. ØÒÑ áàéãóóëàõ ãàçàð òàëáàéã õýð çýðýã îíîâ÷òîé ñîíãîñíîîñ ò¿¿íèéã áàéãóóëàõ çàðäàë, çàðäëàà...

2012-01-20 Read more...

Супер зай хураагуур бүтээв

There are no translations available. АНУ-ын Баруун Хойд их сургуулийн судлаач Харольд Кун болон түүний нөхөд литийд суурилсан...

2012-01-04 Read more...

Газрын тос агуулсан усны шинж чанар найрлага

There are no translations available.   Газрын тос агуулсан усны рН нь 6-7 хооронд байдаг. Гадаргуугийн таталцал нь 200С үед 6.75-7.25мкДж/см2...

2012-01-03 Read more...
Экологид хоргүй технологи

Экологид хоргүй технологи

There are no translations available. Хүн төрөлхтөн өсч, хөгжихийн хэрээр хүрээлэн байгаа орчиндоо аюул тарих нь их болжээ. Бид...

2011-12-14 Read more...
ШТС-ын газардуулга ,аянганаас хамгаалагч

ШТС-ын газардуулга ,аянганаас хамгаалагч

There are no translations available. ШТС дээр дараах тоног төхөөрөмжийг, тухайлбал: цахилгаан хөдөлгүүр, трансформатор, гэрэлтүүлэгч,...

2011-11-25 Read more...

Эйнштейний онолыг няцаасан нээлт хийжээ

There are no translations available. Хэсэг эрдэмтэн Альберт Эйнштейний онолыг няцааж, дэлхийд гэрлээс хурдан зүйл байдгийг олсон...

2011-11-22 Read more...
Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологи  үйл ажиллагааны автоматжуулалтын систем

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологи үйл ажиллагааны автоматжуулалтын систем

There are no translations available. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж эхлээд 70...

2011-11-16 Read more...

Шинжлэх ухааны гол зорилго юу вэ?

There are no translations available. Шинжлэх ухааны гол зорилго бол хүн төрөлхтөний мэдлэгийг тэлэх юм. Үүний гол онцлог нь бүх...

2011-11-14 Read more...
Менделевийн үелэх систем шинэчлэгджээ

Менделевийн үелэх систем шинэчлэгджээ

There are no translations available. Олон улсын физикийн хорооны ерөнхий ассамблейн хуралдаан дээр дармстадтиум(Ds), роентгениум...

2011-11-14 Read more...
Шингэрүүлсэн хийн найрлага шинж чанар

Шингэрүүлсэн хийн найрлага шинж чанар

There are no translations available.   Øèíãýð¿¿ëñýí í¿¿ðñóñòºðºã÷èéí õèé /øèíãýð¿¿ëñýí øàòäàã õèé/-ã íåôòü õèéí îðä áîëîí íåôòü...

2011-11-07 Read more...
Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм

Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм

There are no translations available. Даралттай ажилладаг савыг үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах үед тавигдах шаардлагуудыг...

2011-10-26 Read more...

Түлш, шатахууныг хүлээн авах үеийн хэвийн хорогдлын нормыг тооцох

There are no translations available.   Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Магнай Трейд” компаний шатахуун түгээх станцын 6сард 6500...

2011-10-19 Read more...
Даралт тохируулагч

Даралт тохируулагч

There are no translations available.   Баллонт байгууламжийн нэг чухал тоноглол нь “даралт тохируулагч” юм. Нэг баллонт байгууламжинд...

2011-10-19 Read more...
Тамсагийн ордын геологийн тогтоцын товч тодорхойлолт

Тамсагийн ордын геологийн тогтоцын товч тодорхойлолт

There are no translations available. Тамсагийн сав газрын бүтэц нь хожуу болон түрүү цэрд, юрагийн насны чулуулгаас голчлон...

2011-10-17 Read more...
Хийн галлуурууд.

Хийн галлуурууд.

There are no translations available.   Жижиг дунд үйлдвэрийн технологийн хэрэгцээ, айл өрхөд хоол унд бэлтгэх ус халаах, дулаацуулах...

2011-10-17 Read more...
Газрын тосны орд газарт газрын тосыг тээвэрлэлтэнд бэлтгэх

Газрын тосны орд газарт газрын тосыг тээвэрлэлтэнд бэлтгэх

There are no translations available.   Шинээр барьж байгуулж буй газрын тос олборлох үйлдвэрүүд дээр газрын тосыг бэлтгэж цуглуулах...

2011-10-07 Read more...
Нано электроникийн үүсэл хөгжил хэтийн төлөв

Нано электроникийн үүсэл хөгжил хэтийн төлөв

There are no translations available. 20-р зууны сүүлчийн хагаст нээгдсэн микро-,нанообъектын квантын шинж чанар, хагас дамжуулагчийн ...

2011-10-06 Read more...

Ангууч монгол хэлний үг үсгийн алдаа засагч програм

There are no translations available.   Speaker group-с гаргасан Монгол хэлний үг үсгийн алдаа засагч ангууч програмыг оруулж байна....

2011-10-05 Read more...
ШХТ –ээр баллон цэнэглэх байгууламж

ШХТ –ээр баллон цэнэглэх байгууламж

There are no translations available.   Автомашинаар шингэрүүлсэн хийн түлш зөөвөрлөн авчирч баллон цэнэглэх станц нь хэрэглэгчид...

2011-10-03 Read more...
Газрын тосын шахалтын цооногийн үйл ажиллагаа, технологи

Газрын тосын шахалтын цооногийн үйл ажиллагаа, технологи

There are no translations available. Ус шахалтын аргыг гол төлөв газрын тосны бүтээгдэхүүнийг хураагуур руу шахах, түүгээр даралтыг...

2011-09-29 Read more...

Харьцангуйн онол үгүйсгэгдэх нь

There are no translations available. Эйнштений харьцангуй онолоор бол гэрлийн хурд нь ертөнцийн хурдны дээд хязгаар гэж үздэг....

2011-09-26 Read more...
Газгольдер

Газгольдер

There are no translations available.   Газгольдер нь хийн аж үйлдвэрийн үүсэл, хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд төрөл бүрийн...

2011-09-23 Read more...
Шингэрүүлсэн хийн агуулахын бүтэц

Шингэрүүлсэн хийн агуулахын бүтэц

There are no translations available. Хэрэглэгчдийг шингэрүүлсэн хийн түлшээр тасралтгүй хангахын тулд зохих хэмжээний нөөц хадгалах,...

2011-09-20 Read more...

Ууршилтын алдагдалыг багасгах үрэл

There are no translations available.   Резервуар дахь нефть бүтээгдэхүүний гадаргууг хийн орон зайнаас тусгаарлах зорилгоор...

2011-09-16 Read more...

Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт хувьсгал хийх технологи танилцууллаа

There are no translations available.   Япон улс хэдхэн сарын өмнө эрчим хүчний томоохон эх үүсвэр байсан цөмийн станцынхаа нэгийг...

2011-09-14 Read more...

Хуурай ус бүтээжээ

There are no translations available. Эрдэмтэн Бен Картер хуурай ус бүтээжээ. Хэний ч санаанд оромгүй гайхамшигт бүтээл. Ус хэдий...

2011-09-13 Read more...
Шингэрүүлсэн хийн түлшийг төмөр замаар тээвэрлэх нь

Шингэрүүлсэн хийн түлшийг төмөр замаар тээвэрлэх нь

There are no translations available.   Манай улс гаднаас төмөр замаар хийн түлшийг тээвэрлэн оруулж ирдэг. Ер нь хийг хол замд...

2011-09-05 Read more...
 Технологийн шугам хоолой

Технологийн шугам хоолой

There are no translations available.   Технологийн шугам хоолой гэдэгт үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулахад ашиглагдах...

2011-08-29 Read more...
Даралтад савны “Манометр”

Даралтад савны “Манометр”

There are no translations available. Даралтад сав нэг бүрт, мөн өөр өөр даралт бүхий ажлийн хөндий хэсэг нэг бүрд шууд заадаг манометр...

2011-08-15 Read more...
Хөрс газрын тосоор бохирдох нь

Хөрс газрын тосоор бохирдох нь

There are no translations available.   Газрын тосны салбарын үйлдвэр, агуулахуудаас гарч байгаа ихэнх хэсгийг ямар нэгэн байдлаар...

2011-08-10 Read more...
Газрын тосны бүтээгдэхүүнийг ачих төхөөрөмжийн бүтэц үйл ажиллагаа

Газрын тосны бүтээгдэхүүнийг ачих төхөөрөмжийн бүтэц үйл ажиллагаа

There are no translations available.   Газрын тосны бүтээгэдхүүнийг автоцистерэнд дээд хоолойгоор болон доод хүйсээр ачдаг....

2011-08-08 Read more...
Шингэрүүлсэн хийн түлшийг автомашинд ашиглах нь

Шингэрүүлсэн хийн түлшийг автомашинд ашиглах нь

There are no translations available. Автомашиныг хийн түлшэнд оруулахын тулд бензин хөдөлгүүрт автомашинд хийн баллонт төхөөрөмж...

2011-08-04 Read more...
Босоо ган савны тоног төхөөрөмжүүд

Босоо ган савны тоног төхөөрөмжүүд

There are no translations available. Босоо ган савны тоног төхөөрөмжүүд Ил байралсан , босоо цилиндр хэлбэрийн ган савнуудыг...

2011-08-02 Read more...
Биотүлшийг үйлдвэрлэх технологи

Биотүлшийг үйлдвэрлэх технологи

There are no translations available. ßíç á¿ðèéí ургамал, амьтны тосноос биотүлшийг гарган авах технологи нь өөр хоорондоо бага...

2011-07-25 Read more...
Биотүлшний түүхий эд

Биотүлшний түүхий эд

There are no translations available. Биотүлшний түүхий эд нь олон төрөлтэй боловч эдгээрийг дөрвөн бүлэгт хувааж болно. Ø Амуу...

2011-07-22 Read more...
ШТС-ын технологийн үйл ажиллагаа.

ШТС-ын технологийн үйл ажиллагаа.

There are no translations available. ШТС дээр дээр шатахуун тос хүлээн авах, хадгалах түгээх үйл ажиллагааг тодорхой тогтоосон...

2011-07-21 Read more...

ОХУ-д квантын хувьсгал хийх гэж байна

There are no translations available.   Оросын квантын төв «Сколково» инновацийн хотхоны анхны түншийн нэг боллоо. Тус төв улс...

2011-07-20 Read more...
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Хайлт

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Сүүлд нэмэгдсэн

  • Их уншсан

Гишүүнчлэл

Валютын ханш

Валютын ханш

Санал асуулга

Та ямар шатахуун түгээх станцаар илүү үйлчлүүлдэг вэ ?