Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Товч мэдээ
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл - Monday, 21 July 2014 13:04
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Супер хурдтай автомашин ирэх онд дээд амжилт тогтооно - Thursday, 28 November 2013 09:37
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийгээр ажилладаг цэнэглэгч - Monday, 24 June 2013 09:09
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Нарны энергиэр хоол чанана - Tuesday, 02 4-р сар 2013 12:01
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлшний ялгаа? - Saturday, 23 February 2013 16:07
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлш Монгол Улсад - Saturday, 23 February 2013 15:59
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хамгийн өндөр цалинтай 6 мэргэжил - Wednesday, 06 February 2013 18:33
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Технологийн суутнуудын суутнууд - Sunday, 09 December 2012 17:48
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Анхны нөүтбүүк ямар байв - Sunday, 02 December 2012 21:15
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Савны будаг - Tuesday, 27 November 2012 09:49
  • Монгол
  • Англи

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, 2015 ОН ХҮРТЭЛХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

There are no translations available.

Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уулын ордын төв хэсгийн хайгуулын ажил дуусч, газрын тосны нөөцийн тооцоо хийгдэж эдийн засгийн урьдчилсан үнэлгээ өглөө. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл тус ордын 14 блокт бодсон газрын тосны баталгаат нөөцийг 119.02 сая тонн, үүнээс газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг 13,67 сая тонноор тус тус тооцон Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийн нэгдсэн санд бүртгэж авлаа. Ордын ашиглалтын явцад хийх нягтруулах өрөмдлөгийн ажлын үр дүнд баталгаат зэрэглэлээр тогтоосон нөөцийн хэмжээ өсөх магадлалтай байна. Дорноговийн сав газрын Цагаан-Элсний ордын хайгуулыг дуусгаж, нөөцийн тооцоо, орд ашиглах эдийн засгийн урьдчилсан үнэлгээний тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулахаар бэлтгэж байна.

Эдгээр ордуудын хайгуулыг дуусгаж, нөөцийн тооцоог баталгаат зэрэглэлээр бодож үйлдвэрлэлийн олборлолтонд шилжүүлсэнээр манай орны газрын тосны салбарын хөгжлийн шинэ үе шат эхэлж, цаашид төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлох шаардлага бий болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны салбарт 2010 он хүртэл баримтлах чиглэл”-ийн хэрэгжилтийн хугацаа дуусч тухайн салбарт цаашид төрөөс баримтлах бодлого чиглэлийг тодорхойлох шаардлагатай болсон нь энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах эрх зүйн үндэслэл болж байна.

Энэхүү шаардлагын үүднээс “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн баримт бичгийн төслийг 2006 онд ҮХЯ, АМГТХЭГ (хуучнаар)-аас боловсруулан Засгийн газрын хуралдаанд 2 удаа хэлэлцүүлсний дүнд 2007 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 30 дугаар тэмдэглэлээр уг баримт бичгийг зарчмын хувьд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Гэвч 2008 онд УИХ, Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан уг бодлогын баримт бичгийг УИХ-аас 2009 онд татан авч ЭБЭХЯ, ГТГ уг чиглэлийн төслийг дахин боловсруулж холбогдох яам, газрууд, ТББ-ын саналыг авч нэгтгэсэн.

2008 онд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” тус тус батлагдсан.

Газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийг дээр дурьдсан баримт бичгүүдэд нийцүүлэн шинэчилж, дараахь үндсэн бодлого, чиглэлд тулгуурлан боловсрууллаа.

Нэг. Газрын тосны үндэсний үйлдвэрлэлийн бааз суурийг бий болгож, салбарыг хөгжүүлэх талаар:

Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт өсч, хайгуул судалгааны ажил эрчимжин, олборлолт нэмэгдэхийн хэрээр тус салбараас Монгол Улсын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр жилээс жилд дээшилж байна.

Гэвч манай улсад газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндэсний компани байхгүй, боловсон хүчин дутмаг зэрэг шалтгаанаар тус салбарт хийгдэж буй олон зуун сая америк долларын гадаадын хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь гадаадаас авсан ажил, үйлчилгээний төлбөр, ажиллах хүчний ажлын хөлс хэлбэрээр буцаад гадагшаа урсаж байна. Газрын тосны хайгуул судалгаа дахин сэргээд хориод жил өнгөрсөн ч чичирхийллийн хэмжилт хийх, гүнийн цооног өрөмдөх, цооногт геофизикийн болон техникийн хэмжилт, туршилт үйлчилгээ явуулах, цахим мэдээллийг боловсруулах, тайлал хийх, шинжилгээний лаборатори ажиллуулах мэргэжилтэн бэлтгэгдээгүй, тоног төрөөрөмж, техник хэрэгсэл ч байхгүй байна.

Иймд мэргэжлийн боловсон хүчин инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд зориулж Монгол Улсын Засгийн газарт ногдох түүхий тосны борлуулалтын орлогын 30 хувиар “Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан” байгуулахаар Үндсэн чиглэлд тусгаж байна.

Хоёр. Газрын тосны геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэн ордыг ашиглалтанд шилжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх талаар:

Газрын тосны хайгуулын 17 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)–ний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж, хоёр ордоос үйлдвэрлэлийн олборлолт эхлүүлэх, 8 талбайд БХГ байгуулах ажил хийгдэж байна.

1990-2009 онд манай улсын газрын тосны салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 1,1 тэрбум ам. долларт хүрч, Тамсагийн сав газрын Тосон-Уулын орд, Дорноговийн сав газрын Зүүнбаян, Цагаан-Элсний орд газраас туршилтын журмаар 5,25 сая баррель буюу 711,3 мян. тонн түүхий тос олборлон БНХАУ-д экспортолж, улсын нэгдсэн болон орон нутгийн төсөвт 85,3 тэрбум төгрөгийн орлого оруулжээ.

Тамсагийн сав газарт газрын тосны үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг ХХК Тосон-Уулын ордоос олборлож байгаа тосны хэмжээг нэмэгдүүлж 2010 онд 250,0 мянган тонн буюу 1,8 сая баррель, цаашлаад 2015 онд 925 мянган тонн буюу 6,9 сая баррельд хүргэх урьдчилсан тооцоог ирүүлээд байна. Үүнтэй уялдуулан тус компани Тамсагийн сав газрын Тосон-Уулын ордоос Баянхошууны хилийн боомтын чиглэлд БНХАУ-руу 320 гаруй км түүхий тос дамжуулах хоолой барих төслийг боловсруулж байна. Петрочайна Дачин Тамсаг ХХК үйлдвэрлэлийн олборлолт (ордын ашиглалт) явуулах талбайгаас түүхий тосны экспортыг хийж буй Бичигтийн хилийн боомтын чиглэлд 110 км сайжруулсан шороон зам, Баянхошууны хилийн боомт хүртэл 210.7 км хатуу хучилттай замыг барих юм.

Доншен газрын тос ХХК Цагаан элсний ордыг үйлдвэрлэлийн олборлолт (ордын ашиглалт)-нд шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Дорноговь аймгийн Зүүнбаянгаас үйлдвэрлэлийн олборлолт (ордын ашиглалт) явуулах талбай хүртэл 35 кВ-ын 21 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/6 кВ-ын дэд станцын өргөтгөл, 6кВ-ын 30 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулан ашиглалтанд оруулаад байна. Мөн үйлдвэрлэлийн олборлолт (ордын ашиглалт) явуулах талбайгаас түүхий тос цуглуулах, хадгалах, цэвэршүүлэх, ачих байгууламж хүртэл 20.6 км сайжруулсан шороон замыг ч ашиглалтанд хүлээн авсан. Өвлийн улиралд экспортын тосыг уураар халаах зориулалттай цагт 4 тонн уур гаргах хүч чадал бүхий уурын зуух, тос ачих ил байгууламжийн өргөтгөл зэргийг барьж ашиглаж байна.

Их хэмжээний хөрөнгө оруулалт, хүн хүч, цаг хугацаа шаарддаг, өндөр эрсдэл бүхий газрын тосны салбарыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсвийн санхүүжилтэд тулгуурлан хөгжүүлэх бодлогыг баримтлан газрын тостой холбогдсон үйл ажиллагааны талаар шинээр БХГ байгуулах, БХГ байгуулсан бусад талбайд газрын тосны нөөцийг тогтоох, туршилт үнэлгээ хийх, хэтийн төлөв нь тогтоогдоод байгаа Дорноговь, Тамсагийн сав газарт хайгуул, үнэлгээний ажлыг эрчимжүүлэн 2010 онд Тосон-Уул, Цагаан-Элсний ордыг ашиглалтанд шилжүүлэх, газрын тосны ордын ашиглалттай холбогдсон дэд бүтцийг барьж байгуулах талаар үндсэн чиглэлд тусгалаа.

Гурав. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар

Монгол Улсад байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрт Монгол Улсын “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль”-д зааснаар олон улсын стандартад нийцсэн тэргүүний технологитой, газар зүйн байршлын хувьд стратегийн байрлалтай, түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй байх, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудлыг дотоод, гадаад зах зээлтэй нь уялдуулан оновчтой шийдсэн, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй дотоод хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүн болон боловсруулалтын явцад гарах дагалдах төрөл бүрийн химийн бүтээгдэхүүнийг экспортоор гаргах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх гол шалгуурууд тавигдаж байгаа. Эдгээр шалгуурыг бүрэн хангасан, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад бодитой хувь нэмэрээ оруулах газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар үйл ажиллагааны үндсэн чиглэлийн төсөлд тусгалаа.

Орчин үеийн техник, технологийн дэвшил, боловсруулах үйлдвэр хурдацтай хөгжиж буй байгаль орчныг хамгаалах талаарх олон улсын түвшинд хэлэлцэж байгаа энэ үед байгаль орчинд ээлтэй Эко түлш, байгалийн түүхий эдийг боловсруулан гарган авах Био түлш, сүүлийн үеийн техник технологийн дэвшилтэт аргаар гарган авч буй Алтернатив түлш зэргийг үйлдвэрлэн гарган авч дотоодын зах зээлд нийлүүлэх асуудлыг бодлогоор дэмжих хэрэгтэй гэж үзлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжын хувьд эхний ээлжинд импортлох, цаашдаа Монгол Улсад олборлож буй газрын тосны хэмжээ, нөөцийн хэтийн төлөв, Монгол Улсад баригдах хөндлөн төмөр зам зэргийг тооцон шийдвэрлэх, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт болон Гэрээлэгчдэд ногдох газрын тосыг тэргүүн ээлжинд авч, дотоодын үйлдвэрт нийлүүлэх чиглэл баримтлах, газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрийн хөрөнгөөр барьж байгуулах чиглэл баримтлах, байгалийн битум, шатдаг занарыг боловсруулах чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хийх, үйлдвэр байгуулах төслүүдийг дэмжих чиглэлийг баримтлан газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарах үндсийг тавина гэж үзлээ.

Цаашид манай улсын Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уулын орд, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Цагаан элсний орд болон бусад газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан орд газруудаас олборлох хэмжээг нэгтгэн тооцоолоход газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах төслийг дэмжин, хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна.

Дөрөв. Газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой хангах талаар

Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд 2005 онд нийт 574.3 мянган тонн, 2006 онд 607.2 мянган тонн, 2007 онд 639.0 мянган тонн, 2008 онд 884.4 мянган тонн, 2009 онд 779,5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн тус тус импортлоод байна. Үүний 90 гаруй хувийг ОХУ-аас, үлдсэн хэсгийг Казакстан, БНХАУ болон бусад улс орнуудаас тус тус импортлосон. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний судалгаанаас үзэхэд 2004, 2008 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, хэрэглээ 24,8-38,3 хувиар огцом өссөн, харин бусад жилүүдэд 2,3-7,7 хувиар жигд өсөлттэй харагдаж байна. Дээрх огцом өсөлтүүд нь уул уурхай болон хөдөө аж ахуйн /”Атар-3” аяны хүрээнд газар тариалангийн салбар/ салбарын үйл ажиллагаа эрс нэмэгдсэнтэй шууд холбоотой гэж үзэж байна. Иймд цаашид манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд дунджаар 10 хувиар нэмэгдэнэ гэж үзвэл 2010 онд 1125 мянган тонн, 2015 онд 1436 мянган тонн болох төлөвтэй байна.

Манай орны газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч болох ОХУ-ын Засгийн газраас тогтоосон энэ төрлийн бараанд ногдуулах экспортын татвар нь тогтмол өөрчлөгдөж байгаагаас хамаарч Монголын дотоодын зах зээлд нийлүүлэх бөөний болон жижиглэн худалдааны үнэ байнга өөрчлөгдөж байна.

Иймд хангамжийг тасалдуулахгүй байлгаж, үнийг харьцангуй тогтвортой байлгахын тулд газрын тосны бүтээгдэхүүний экспортын татварыг бууруулах талаар бараа нийлүүлэгч талтай Засгийн газрын түвшинд хэлэлцээ хийж, тохиролцож байх, татварын зохицуулалт хийх, гуравдагч орнуудаас газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн импортлох чиглэл баримтлах, хилийн боомтуудаар газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломж, чадавхийг дээшлүүлэх, Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөтгөх шаардлага гарч байгаа юм.

Мөн Газрын тосны бүтээгдэхүүний тухай Монгол Улсын хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны бохирдлыг бууруулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын иж бүрэн лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулах ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулж дуусгахаар тусгалаа.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 48 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, дотоодын зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол үүссэн нөхцөлд төрийн чухал үйлчилгээний хэрэгцээнд зориулах, үнийн огцом өсөлтийг саармагжуулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний улсын болон компанийн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүнийг хадгалах дэвшилтэт техник, технологи бүхий улсын мэдлийн агуулахыг шинээр барих тухай заалтуудыг шинээр оруулсан болно.

Түүнчлэн төв суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, хүн амын аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хот болон бусад суурин газруудын шатахуун түгээх станцад аюулгүй ажиллагааг хангасан техник, технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх тухай заалт оруулсан. Мөн хөрш орнууд болон зүүн өмнөд Азийн орнуудад газрын тос, байгалийн хийн дамжуулах хоолой барих төслүүд эрчимтэй явагдаж байгаатай холбогдуулан тэдгээрийн явц, үйл ажиллагааны талаарх мэдээллийг байнга судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Тав. Газрын тосны салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар:

Газрын тосны салбарын эрчимтэй хөгжлийг хангахад чиглэсэн хууль эрх зүйн таатай орчныг төгөлдөржүүлж, төрийн зохицуулалтын үр ашгийг дээшлүүлэх, Монгол Улсын Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, тэдгээр хуулийг хэрэгжүүлэх журам, дүрэм, зааврыг шинээр батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэх, боловсронгуй болгох газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих зэрэг зорилтыг тусгасан. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, техник, технологи ажиллагааны аюулгүй байдлыг хангуулахтай холбогдсон стандарт, журам, норм, дүрмийг боловсруулах, хянах, шинэчлэх шаардлагатай байгаа тул энэ талаарх заалтыг чиглэлд нэмж оруулсан.

Зургаа. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бүс нутгийг хөгжүүлэх талаар:

Газрын тосны хайгуул, олборлолтын үед болон ордыг ашиглаж дууссаны дараа хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээлтийн ажилд төрөөс тавих хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, газрын төрх байдлын хянан магадлагаа, мониторинг хийлгэж, нөхөн сэргээх ажлыг холбогдох стандарт, журмын дагуу гүйцэтгэх, нөхөн сэргээлтийн төсөл хэрэгжүүлдэг үндэсний мэргэжлийн байгууллага бий болгох зэрэг заалтыг тусгалаа.

Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орд ашилалтын үед газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг орон нутгийн хөгжлийн санд хуваарилах эрх зүйн орчин бий болгох, хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр дэд бүтцийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх, орон нутгаас ажиллах хүч, ажил үйлчилгээ, бараа материалыг тэргүүн ээлжинд авах зэрэг асуудлыг чиглэлд шинээр тусгасан.

Долоо. Газрын тосны салбарын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох талаар:

1990-ээд оноос манай орны газрын тосны хайгуул, судалгааны ажил эрчимжиж 18,7 мянган тууш км-т чичирхийллийн 2 хэмжээст, 5,9 мянган кв.км талбайд 3 хэмжээст судалгаа хийгдэж, хайгуул, үнэлгээний 789 цооног өрөмдсөн байна. Газрын тосны хайгуул, судалгаатай холбогдсон чулуун дээж, анхдагч материал, үр дүнгийн тайлан, баримт материалыг стандартын шаардлага хангасан нөхцөлд найдвартай хадгалах, шаардлагатай үед дахин боловсруулах, ашиглах, хэрэглэгчийг мэдээллээр хангах, мэдээллийн хэрэглээг хялбар, хүртээмжтэй болгох зорилгоор мэдээллийг цахим хэлбэрт оруулж, газрын тосны олборлолт, экспорт, газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, нөөц болон инженерийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын талаархи мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх шаардлагатай байна.

Мөн Газрын тосны бүтээгдэхүүний тухай Монгол Улсын хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 141 дүгээр зарлигаар батлагдсан журмын дагуу газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаар мэдээллийн сан бүрдүүлэх, төрөөс баримтлах бодлого боловсруулах, зохицуулалт хийхэд шаардлагатай мэдээ, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.

Найм. Газрын тосны салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар

Монгол Улсын газрын тосны салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаагаас салбарын ажиллах хүчний хэрэгцээг гадаадаас авах замаар хангаж ирлээ. Тухайлбал, 2008 онд газрын тосны салбарт ажиллагсдын 90 хувийг гадаадаас авсан бол 2009 онд энэ үзүүлэлт 80 хувь болж буурсан боловч газрын тосны хайгуулын 6 талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа 4 компани л гэхэд 4720 гадаад иргэнд Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан байна. Цаашид газрын тосны хайгуулын 18 талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлбэл энэ тоо хэд дахин өсөх хандлагатай.

Монгол Улсын газрын тосны салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг 2001 оноос гадаад орнуудад бэлтгэж эхэлсэн ба 2009 оны байдлаар 23 оюутан амжилттай төгсөж газрын тосны болон бусад салбарт ажиллаж байна. Гэвч энэ нь газрын тосны салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, мэргэжлийн боловсон хүчин ихээр шаардагдаж буй өнөөгийн үед хангалтгүй тоо юм.

Иймд салбарын боловсон хүчнийг бэлтгэх талаар сургалтын хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, гадаад, дотоодын их, дээд сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх, төрийн сан болон бусад орны Засгийн газрын тэтгэлэгээр сургах салбарын оюутны тоог нэмэгдүүлэх, боловсон хүчин давтан сургах, мэргэжил ур чадварыг нь хөгжүүлэх, газрын тосны салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн ажилчдыг бэлтгэх замаар гадаадаас авах ажиллах хүчний тоог бууруулах зорилт дэвшүүлж хэрэгжүүлэх нь чухал байна.

Ес. Нийгэм, эдийн засгийн үр дүн

· Үндэсний газрын тосны үндэсний үйлдвэрлэлийн бааз суурь бий болж, газрын тосны салбар хөгжинө.

· Монгол Улсын хэмжээнд газрын тосны нөөц баялаг тогтоогдоно.

· Тосон Уул, Цагаан Элс зэрэг орд газрын баталгаат нөөц тогтоогдож, Монгол Улс газрын тос олборлогч орон болно.

· Газрын тосны олборлолтоос Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт ногдох тосны хэмжээ, улсын төсөвт оруулах орлого нэмэгдэнэ.

· Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарна.

· Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн эх үүсвэр нэмэгдэж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой хангана.

· Газрын тосны салбарын хууль, эрх зүйн таатай орчин бүрдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

· Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил сайжирна.

· Бүс нутгийн хөгжилд ахиц гарна

· Олон улсын стандартын шаардлагад нийцсэн газрын тосны салбарын мэдээллийн цахим сантай болно.

· Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоо бий болсноор хэрэглэгчдийг чанарын баталгаатай бүтээгдэхүүнээр хангана.

· Газрын тосны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж, үндэсний мэргэшсэн ажиллагсдын тоо нэмэгдэнэ.

Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн шинэчлэн боловсруулсан төсөл нь 9 бүлэг 53 заалттай болно.

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Сэтгэгдэл нэмэх

Нууцлалын код
Шинэчлэх

Биржиин үнэ

Сурталчилгаа
Мэдээллийн товч
Ирэх сард 6000 тонн “Монгол-93” шатахуун оруулж ирнэ

Ирэх сард 6000 тонн “Монгол-93” шатахуун оруулж ирнэ

There are no translations available. Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE ...

2013-05-31 Read more...
Хятадын нефтийн магнат “Nexen”-ийг эзэмшинэ

Хятадын нефтийн магнат “Nexen”-ийг эзэмшинэ

There are no translations available. Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE ...

2013-02-15 Read more...
Газрын тосны үнэ эрчимтэй буурч байна

Газрын тосны үнэ эрчимтэй буурч байна

There are no translations available. Европ дахь өрийн хямралын нөлөөгөөр газрын тосны үнэ унасаар байна. Грек, Францын сонгуулийн...

2012-05-29 Read more...
Дизель түлшний бөөний борлуултанд онцгой албан татвар тогтоох хэрэгтэй гэж үзэв

Дизель түлшний бөөний борлуултанд онцгой албан татвар тогтоох хэрэгтэй гэж үзэв

There are no translations available. УИХ-ын даргад Д.Ганхуяг, С.Бямбацогт, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нарын УИХ-ын нэр бүхий гишүүд...

2012-05-29 Read more...
Сирийн газрын тосны сайд босогчидтой нэгдэв

Сирийн газрын тосны сайд босогчидтой нэгдэв

There are no translations available. Сирийн газрын тосны дэд сайд Засгийн газрын эсрэг босогчидтой нэгдэж, огцрохоо мэдэгджээ....

2012-03-09 Read more...
Иракийн нефтийн олборлолт 33 жилд байгаагүйгээр өсчээ

Иракийн нефтийн олборлолт 33 жилд байгаагүйгээр өсчээ

There are no translations available. Ирак улс хоногт гурван сая баррель нефть олборлох боллоо гэж тус улсын Ерөнхий сайдын орлогч...

2012-03-09 Read more...
Ираны томоохон худалдан авагч импортоо бууруулжээ

Ираны томоохон худалдан авагч импортоо бууруулжээ

There are no translations available. Ираны нефтийн томоохон худалдан авагч Энэтхэг импортоо хязгаарлахаар болжээ. Иранаас авах...

2012-03-09 Read more...
Өрмийн туслах ажилтнууд сертификаттай боллоо

Өрмийн туслах ажилтнууд сертификаттай боллоо

There are no translations available. "Петро Чайна Дачин Тамсаг" компани өрмийн туслах ажилтны сургалтад залуусыг хамруулж өчигдөр...

2012-03-09 Read more...
Иран Европ дахь нефтийн экспортоо зогсоов

Иран Европ дахь нефтийн экспортоо зогсоов

There are no translations available. Иран өчигдрөөс эхлэн Их Британи,  Францын компаниудад нефть экспортлохоо зогсоов. АНУ болон...

2012-02-20 Read more...
Нефть импортлогчдыг 20 тэрбумаар торгоно

Нефть импортлогчдыг 20 тэрбумаар торгоно

There are no translations available. Шударга өрсөлдөөн, хэрэг¬лэ㬬чийн төлөө газраас хийсэн мэдээгээр үгсэн хуйвалдсан гэх...

2012-02-20 Read more...
 “Газпром” Европтой урт хугацааны гэрээ байгууллаа

“Газпром” Европтой урт хугацааны гэрээ байгууллаа

There are no translations available. ОХУ-ын байгалийн хийн “Газпром” компани Европын хэрэгцээний 10 хувийг хангах асуудлаар урт...

2012-02-20 Read more...

Газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарлаа

There are no translations available. Вашингтонд байдаг ВРкомпаний харьяа газрын тос  боловсруулах үйлдвэрт томоохон хэмжээний...

2012-02-20 Read more...
Цооног, өрөмдлөгийн ажилтны сургалтад 500 орчим хүн бүртгүүлжээ

Цооног, өрөмдлөгийн ажилтны сургалтад 500 орчим хүн бүртгүүлжээ

There are no translations available. Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нь Монгол Улсад...

2012-02-20 Read more...
Дэлхийд шатдаг занарын нөөц 450 триллион тонн бий

Дэлхийд шатдаг занарын нөөц 450 триллион тонн бий

There are no translations available. Шатдаг занар нуур, далайн булангийн ёроолын органик бодисын геохимийн өөрчлөлтийн үр дүнд...

2012-02-20 Read more...
Иран европын зургаан улсад нефть нийлүүлэхгүй

Иран европын зургаан улсад нефть нийлүүлэхгүй

There are no translations available. ТЕГЕРАН. /РИА Новости/. Европын Холбоо /ЕХ/ хориг арга хэмжээ авсны хариуд тус тивийн зургаан...

2012-02-17 Read more...
Валютын ханш, газрын тосны бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах талаар цаашид авах арга хэмжээний тухай

Валютын ханш, газрын тосны бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах талаар цаашид авах арга хэмжээний тухай

There are no translations available. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын...

2012-02-17 Read more...
Иран үр тарианы төлбөрийг нефть, алтаар хийнэ

Иран үр тарианы төлбөрийг нефть, алтаар хийнэ

There are no translations available. Иран 200-400 мянган тонн импортын улаан буудайн үнийг алт ба нефтиэр төлөх санаатай байна. Энэ...

2012-02-15 Read more...
Ормузын хоолойг хаавал нефть 200 ам.доллар болно

Ормузын хоолойг хаавал нефть 200 ам.доллар болно

There are no translations available. Ираны Засгийн газар Европын холбоо болон АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг хатуухан хариу...

2012-02-15 Read more...

Шинэ техник технологи оруулж ирэхэд дэмжлэг үзүүлнэ

There are no translations available. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр “Мишээл экспо” төв дээр зохион байгуу¬лагдаж...

2012-02-15 Read more...
Шатахууны үнийг бууруулахгүй бол МҮЭХ бүх нийтийн ажил хаялтыг зохион байгуулна

Шатахууны үнийг бууруулахгүй бол МҮЭХ бүх нийтийн ажил хаялтыг зохион байгуулна

There are no translations available. Шатахууны үнэ гэнэт л 260 төгрөгөөр нэмэгдэж, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн....

2012-02-15 Read more...
Хар алтны ханш өсч эхэллээ

Хар алтны ханш өсч эхэллээ

There are no translations available. Олон улсын санхүүгийн зах зээл дээр түүхий нефтийн ханш баррелль тутамдаа 118.35 ам.долларт...

2012-02-13 Read more...
Био түлшийг удахгүй хэрэглээнд гаргана

Био түлшийг удахгүй хэрэглээнд гаргана

There are no translations available. “Жонон” дээд сургуулийн багш, эрдэмтэд био түлш гаргаж авахаар  ажиллаж байгаа талаар өмнө...

2012-02-13 Read more...

Шатахууны үнийг буулгах боломж бий

There are no translations available. УИХ-ын гишүүн Б.Батбаяр ингэж хэллээ. Буулгах буулгахдаа бүр 500 төгрөгөөр бууруулах боломж...

2012-02-13 Read more...
Хятад улс Иранаас худалдан авах нефтийн хэмжээг бараг тэн хагасаар багасгав

Хятад улс Иранаас худалдан авах нефтийн хэмжээг бараг тэн хагасаар багасгав

There are no translations available. Хятад улс Иранаас худалдан авах нефтийн хэр хэмжээг бараг тэн хагасаар багасгаад Саудын...

2012-02-10 Read more...
Шатахууны үнийг 180 төгрөгөөр буулгах боломжийг эрх баригчид хэрэгжүүлсэнгүй

Шатахууны үнийг 180 төгрөгөөр буулгах боломжийг эрх баригчид хэрэгжүүлсэнгүй

There are no translations available. Өнгөрсөн сарын 16-наас 17-нд шилжих шөнө шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, бензин...

2012-02-10 Read more...
Канадын ерөнхий сайд Хятад улсад айлчиллаа

Канадын ерөнхий сайд Хятад улсад айлчиллаа

There are no translations available. Канадын ерөнхий сайд Степхен Харпер Хятад улсад айлчиллаа. Айлчлал дөрөв хоног үргэлжлэх...

2012-02-10 Read more...
Энэтхэг Иран нефтийн шинэ гэрээ байгуулав

Энэтхэг Иран нефтийн шинэ гэрээ байгуулав

There are no translations available. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Ираны нефтийн худалдаанд хориг тавьсан энэ үед Энэтхэг Иран...

2012-02-10 Read more...
 Шатахууны үнэ буулгах талаар тогтоол гаргаагүй гэв

Шатахууны үнэ буулгах талаар тогтоол гаргаагүй гэв

There are no translations available. Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас нефтийн бүтээгдэхүүнийг хуучин үнэ рүү...

2012-02-06 Read more...
Цочир хүйтрэлтийг далимдуулж “Газпром” үнээ нэмжээ

Цочир хүйтрэлтийг далимдуулж “Газпром” үнээ нэмжээ

There are no translations available. Европ тив хэт хүйтэрснээс үүдэж бүс нутгийн хэмжээнд гамшгийн байдалд хүрчээ. Одоогоор гамшгийн...

2012-02-06 Read more...
 “Шатахууны үнийг 500 төгрөгөөр бууруулах боломжтой”

“Шатахууны үнийг 500 төгрөгөөр бууруулах боломжтой”

There are no translations available. УИХ-ын гишүүн Б.Батбаяр нефть бүтээгдэхүүний үнийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “2006 онд...

2012-02-06 Read more...
Өмнөд Судан нефть олборлолтоо зогсоов

Өмнөд Судан нефть олборлолтоо зогсоов

There are no translations available. Судан./РОЙТЕРС/. Өмнөд Суданы Засгийн газар нефть олборлолтоо бүрэн зогсоож байгаагаа мэдэгдлээ....

2012-02-01 Read more...
Энэтхэг Ираны нефтийн импортыг зогсоохгүй

Энэтхэг Ираны нефтийн импортыг зогсоохгүй

There are no translations available. Тегераны цөмийн хөтөлбөрөөс татгалзуулах зорилготой АНУ, Европын холбооны эдийн засгийн...

2012-02-01 Read more...
Дэлхийн баялгийн 40 хувийг бүх өрхийн нэгхэн хувь эзэмшдэг

Дэлхийн баялгийн 40 хувийг бүх өрхийн нэгхэн хувь эзэмшдэг

There are no translations available. Дэлхий даяар 225 сая хүн ажилгүй байна. Энэ нь манай гарагийн гурван хүний нэг нь ядуу эсвэл...

2012-02-01 Read more...
Нефтийн үнэ өсөж байна.

Нефтийн үнэ өсөж байна.

There are no translations available. Ашиг орлого нь дээд төвшинд хүрээд байгаа нефть олборлох салбар дэлхийн эдийн засгийн хямралын...

2012-01-31 Read more...
ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСӨЛ ОЛОН УЛСЫН БОДЛОГЫН ШАХААНД ОРЖЭЭ

ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСӨЛ ОЛОН УЛСЫН БОДЛОГЫН ШАХААНД ОРЖЭЭ

There are no translations available. Монголын нутгаар дайруулж дамжуулах хоолой тавих асуудал хэрхэн өрнөж буйг монголчууд сонирхохоо...

2012-01-31 Read more...
“Петровис” ХХК шилдэг ханган нийлүүлэгч боллоо

“Петровис” ХХК шилдэг ханган нийлүүлэгч боллоо

There are no translations available. “Оюутолгой” ХХК ханган нийлүүлэгчдийнхээ шилдгүүдийг өчигдөр орой шалгарууллаа. “Оюутолгой”...

2012-01-31 Read more...
Газрын тосны салбарын үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо

Газрын тосны салбарын үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо

There are no translations available. Уг хуралд гадаад болон дотоодын олон, томоохон төлөөлөгчид оролцсон ба хурлыг нээж ЭБЭХЯ-ны...

2011-05-28 Read more...
Хятадад шатөхууны үнэ нэмэгджээ

Хятадад шатөхууны үнэ нэмэгджээ

There are no translations available. Хятад улсад түрүү оны мөн үеийг бодвол газрын тосны бүтээгдэхүүн үнэ харьцангуй өссөн байна....

2011-05-20 Read more...
Оросын тал Японд 150 мянган тонн байгалийн хий нийлүүлэхээр боллоо

Оросын тал Японд 150 мянган тонн байгалийн хий нийлүүлэхээр боллоо

There are no translations available. Японы Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлээч ээ гэсэн...

2011-04-15 Read more...
Иран байгалийн хийн хоёр шинэ орд нээлээ

Иран байгалийн хийн хоёр шинэ орд нээлээ

There are no translations available. ОПЕК-ийн гишүүн орнууд дундаа газрын тосны хамгийн том экспортлогч гэж тооцогддог Иран...

2011-04-15 Read more...
”British Petroleum”-ийн гэрээний хугацаа дуусчээ

”British Petroleum”-ийн гэрээний хугацаа дуусчээ

There are no translations available. Их Британийн газрын тос үйлдвэрлэгч аварга ”British Petroleum” хойд туйлд газрын тос, байгалийн...

2011-04-15 Read more...
Мексикийн булангийн хохирогчид хилэгнэж байна

Мексикийн булангийн хохирогчид хилэгнэж байна

There are no translations available. “British Petroleum”-ын Мексикийн булан дахь нефтийн өрөмдлөгийн цамхаг дэлбэрч, Луизанагийн эрэгт...

2011-04-15 Read more...
Дэлхийн байгалийн хийн нөөц 250 жилийн хүрэлцээтэй

Дэлхийн байгалийн хийн нөөц 250 жилийн хүрэлцээтэй

There are no translations available. Дэлхийн байгалийн хийн нөөц өмнө тоологдож байснаас хоёр дахин их байна гэж Олон улсын эрчим...

2011-04-14 Read more...
Хятад улс далайн гүнд байнгын ажиллагаатай лаборатор байгуулна

Хятад улс далайн гүнд байнгын ажиллагаатай лаборатор байгуулна

There are no translations available. Хятад улс өсөн нэмэгдэж буй эрчим хүчнийхээ хэрэглээг хангахын тулд далай тэнгисийн ёроолд...

2011-04-14 Read more...
Дэлхийн хамгийн гүн цоногийг өрөмдөгдөв

Дэлхийн хамгийн гүн цоногийг өрөмдөгдөв

There are no translations available. Оросын "Сахалин-1" төсөл дээр ажиллаж байгаа Exxon Neftegas компани 12345 метрийн гүн цооног өрөмджээ....

2011-04-14 Read more...

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, 2015 ОН ХҮРТЭЛХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

There are no translations available. Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уулын ордын төв хэсгийн хайгуулын ажил дуусч,...

2011-04-14 Read more...

Хүн төрөлхтөн газрын тосыг хэрэглэж эхэлсэн түүх

There are no translations available. Манай эриний өмнөх V-IV зууны үед Грек, Макидоны цэрэг газрын тосыг гэрэлтүүлэг дайны зориулалтаар...

2011-04-12 Read more...
МОНГОЛЧУУД НЕФТИЙН ХЯМРАЛД БЭЛЭН ҮҮ?

МОНГОЛЧУУД НЕФТИЙН ХЯМРАЛД БЭЛЭН ҮҮ?

There are no translations available. Ливийн улс төрийн тогтворгүй байдлаас болж олон орон нефтийн хомсдолд орох магадлал өндөр...

2011-04-02 Read more...
НЕФТИЙН ЦУНАМИД НЕФТИЙН КАРТЕЛЬ ТЭСЧ ҮЛДЭХ ҮҮ?

НЕФТИЙН ЦУНАМИД НЕФТИЙН КАРТЕЛЬ ТЭСЧ ҮЛДЭХ ҮҮ?

There are no translations available. Нефтийн хомсдол үүссэн орнууд янз бүрийн замаар эдийн засгаа аварч үлдэх оролдлого хийж...

2011-04-02 Read more...

Ìîíãîë óëñад газрын тосны хайгуул, олборлолтын ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áàéãàà êîìïàíèóä

There are no translations available. ä/ä Талбайн нэр Ãýðýýëýã÷ Õºðºí㺠îðóóëàã÷ийн харъяалал 1 Тосон-Уул...

2011-04-02 Read more...
Шингэрүүлсэн шатдаг хий ашиглах тухай зөвлөмж

Шингэрүүлсэн шатдаг хий ашиглах тухай зөвлөмж

There are no translations available. Мэргэжлийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн...

2011-04-01 Read more...

Òºìºð áåòîí ñàâíû á¿òýö

There are no translations available. Òºìºð áåòîí ñàâûã ãåîìåòð õýëáýð ä¿ðñýýð íü öèëèíäð áà òýãø ºíöºãò /êâàäðàò, øóóäóó õýëáýðòýé/...

2011-04-01 Read more...
Газрын тос түүний бүтээгдэхүүний хаягдлыг /боловсруулах, хоргүйжүүлэх/ микро биологийн арга

Газрын тос түүний бүтээгдэхүүний хаягдлыг /боловсруулах, хоргүйжүүлэх/ микро биологийн арга

There are no translations available. Микробиологи нь биологийн шинжлэх ухааны салбар бөгөөд хүний нүдэнд үл үзэгдэх маш жижиг...

2011-03-30 Read more...
Газрын тос түүний  бүтээгдэхүүний хаягдлыг цэвэршүүлэх / боловсруулах / арга

Газрын тос түүний бүтээгдэхүүний хаягдлыг цэвэршүүлэх / боловсруулах / арга

There are no translations available. Савыг цэвэрлэхдээ эмульсийг бүрэн цэвэрлэх чадвартай физик, химийн сайн чанартай бодис...

2011-03-30 Read more...
Ил савтай ШТС-ыг далд болгож байна

Ил савтай ШТС-ыг далд болгож байна

There are no translations available. Нийслэлийн Засаг даргаас өгсөн албан даалгаварын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт...

2011-03-30 Read more...
Өрөмдлөгийн  хаягдал

Өрөмдлөгийн хаягдал

There are no translations available. Өрөмдлөгийн бохир хаягдалын найрлагад нь тухайн үед ашигласан химийн урвалжуудаас хамаарч...

2011-03-30 Read more...
Газрын тосны салбарын мэдээллийг сонсолоо

Газрын тосны салбарын мэдээллийг сонсолоо

There are no translations available. Газрын тосны салбарын vйл ажиллагааны талаар Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт Засгийн...

2011-03-30 Read more...
Узбекистан Хятадад байгалийн хий нийлүүлнэ

Узбекистан Хятадад байгалийн хий нийлүүлнэ

There are no translations available. Хятад улс Узбекистаны Нефть байгалийн хийн компанитай байгалийн хий худалдаж борлуулах...

2011-03-30 Read more...
“Рос Нефть ” хайгуулын гэрээгээ үргэлжлүүлнэ

“Рос Нефть ” хайгуулын гэрээгээ үргэлжлүүлнэ

There are no translations available. Оросын эрчим хүчний “Рос Нефть ” компанийн захирал Игорь Сечин “Тус компани “British Petroleum”...

2011-03-28 Read more...
АНУ-ын террорист нударга

АНУ-ын террорист нударга

There are no translations available. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Франц улс Ливийг бөм­бөгдөж эхлэв. Тайлбар нь өнөөх л ардчилал....

2011-03-28 Read more...
"Газпром" байгалийн хийн орд худалдаж авлаа

"Газпром" байгалийн хийн орд худалдаж авлаа

There are no translations available. ОХУ-ын Эрхүү хотод болсон дуудлага худалдааны үеэр байгалийн хий олборлодог "Газпром" компани...

2011-03-28 Read more...
Өмнөд Солонгос Эмиратаас газрын тос олборлоно

Өмнөд Солонгос Эмиратаас газрын тос олборлоно

There are no translations available. Өмнөд Солонгос Арабын нэгдсэн Эмираттай газрын тос олборлох гэрээ байгуулжээ. Сөүл эрчим...

2011-03-28 Read more...
Нефтийн үнийн өсөлт инфляцид нөлөөлж болзошгүй

Нефтийн үнийн өсөлт инфляцид нөлөөлж болзошгүй

There are no translations available. Гадаад худалдааны алдагдал нэмэгдэв Төв банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Гадаад...

2011-03-28 Read more...
Роснефть ирэх сард нийлүүлэх шатахууныхаа үнийг нэмнэ

Роснефть ирэх сард нийлүүлэх шатахууныхаа үнийг нэмнэ

There are no translations available. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд өнгөрсөн долоо хоногт зарим бүтээгдэхүүнийхээ...

2011-03-28 Read more...

Нефтийн үнэ яагаад нэмэгдэв

There are no translations available. Арабын нефть нийлүүлэгч гол орнуудад гарч буй улс төрийн хямрал болон нефтийн хэрэглээний...

2011-03-23 Read more...
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Хайлт

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Сүүлд нэмэгдсэн

  • Их уншсан

Гишүүнчлэл

Валютын ханш

Валютын ханш

Санал асуулга

Та ямар шатахуун түгээх станцаар илүү үйлчлүүлдэг вэ ?