Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Товч мэдээ
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Супер хурдтай автомашин ирэх онд дээд амжилт тогтооно - Thursday, 28 November 2013 09:37
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийгээр ажилладаг цэнэглэгч - Monday, 24 June 2013 09:09
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Нарны энергиэр хоол чанана - Tuesday, 02 4-р сар 2013 12:01
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлшний ялгаа? - Saturday, 23 February 2013 16:07
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хийн түлш Монгол Улсад - Saturday, 23 February 2013 15:59
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Хамгийн өндөр цалинтай 6 мэргэжил - Wednesday, 06 February 2013 18:33
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Технологийн суутнуудын суутнууд - Sunday, 09 December 2012 17:48
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Анхны нөүтбүүк ямар байв - Sunday, 02 December 2012 21:15
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Савны будаг - Tuesday, 27 November 2012 09:49
Мэдээ мэдээлэл - Танин мэдэхүй: Сонирхолтой нефтийн байгуулмж - Saturday, 24 November 2012 20:04
  • Монгол
  • Англи

“Дашваанжил” ХХК

There are no translations available.

“Дашваанжил” ХХК нь анх 1992 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Дашваанжил” ХЭАА нэртэйгээр байгуулагдан бараа солилцооны гэрээгээр ОХУ-аас уул уурхайн хүнд машин, механизмын сэлбэг бэлтгэн, Шарын гол, Багануур, Шивээ-Овоо, Баянтээгийн нүүрсний уурхай, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрүүдэд улсын үнээс 50 хувь хямд нийлүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1997-2001 онд төмөр замын вагон цистернээр 100 м3 шингэрүүлсэн хийг нэг дор хүлээн авч хадгалан төрөл бүрийн баллонд цэнэглэх Монгол Улсын анхны станцыг Улаанбаатар хотод ашиглалтанд оруулсан нь Монгол улсад хийн аж ахуйн салбар үүсч хөгжих үнлсэн суурь болсон юм.

Тухайн үед манай улсад хийн салбарын эрх зүйн орчин огтоос байгаагүй бөгөөд уг станц ашиглалтад орсноор аж ахуй эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулинд нэмэлт орж, тухайн үеийн Дэд бүтцийн яам, Дэд бүтцийн хяналтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт хийн түлшний асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болж, манай компани шингэрүүлсэн хий цэнэглэх станцын ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, заавруудыг боловсруулж Дэд бүтцийн хяналтын улсын албаар батлуулан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газраас “Хийн аж ахуй эрхлэх”,“Хийн аж ахуйн аж ахуйн барилга байгууламж барих” тусгай зөвшөөрлийг анх авч байлаа.

2001 онд анх 10 хүнд мэргэжлийн сургалт явуулж эхэлснээс хойшхи 10 гаруй жилийн хугацаанд олон зуун залуусыг сургаж дадлагажуулж Монголын хийн салбарын ажиллагсадыг бий болгосоноос тус компани нь одоо 120 гаруй ажиллагсадтай, чадварлаг баг хамт олонтой үйл ажиллагаагаа явуулж байна.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ü Захиргаа, аж ахуй, хүний нөөцийн алба

ü Маркетинг-Борлуулалтын алба

ü Инженер техник, хөдөлмөр хамгааллын алба

ü Санхүүгийн алба

ü Диспетчерийн алба

Тус компани нь диспетчерийн албыг байгуулан хийн түлшийг дуудлагаар хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлж 24 цагаар дуудлага авч, хийн түлшний зэрэгцээ хийн түлшний олон нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдан, засвар үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгөн хийн түлшний хэрэглээ, аюулгүй ажиллагааг өргөнөөр сурталчилж Монголын хийн хэрэглээг өдий зэрэгтэй нэмэгдүүлж чадсан юм.

Улмаар Монголын өчүүхэн бага хэрэглэглээг гологдохооргүй хэмжээнд хүргэснээр хийн түлшийг ОХУ-аас төмөр замаар импортолдог болж, найдвартай, хүрэлцээтэй эх үүсвэртэй байх нөхцөлийг бүрдүүлж чадсанаар 2004 оноос Монгол улсад анх удаа хийгээр автомашиныг цэнэглэж эхлэн Монголын түлш эрчим хүч, хийн аж ахуйн салбарт хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн юм.

“Дашваанжил” ХХК нь дэлхийн улс орнуудын жишгээр хүн ам төвлөрсөн хот суурингын агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдэх чухал ач холбогдолтой хийн түлш, түүний тоног төхөөрөмжийн худалдааг иргэдэд ойртуулах зорилгоор Улаанбаатар хотод 10 гаруй цэг салбартай бөгөөд хөдөө орон нутагт анхных нь болох шингэрүүлсэн хий цэнэглэх пунктийг Дархан-Уул аймагт байгуулж, автомашиныг хийгээр цэнэглэх Адамов фирмийн түгээврийг Нийслэлд 2, Дархан-Уул аймагт нэгийг байгуулж, бусад аймгуудад гэрээт борлуулагчийг ажиллуулж байна.

Мөн Монгол улсад анх удаа Шингэрүүлсэн хий хадгалах резервуар, хийн баллон үйлдвэрлэх ажлыг эхлүүлж Дархан-Уул аймгийн “Геомаш” ХХК-д захиалга өгч хийлгүүлэн Дархан-Уул аймагт 10 м.куб багтаамжтай савыг өөрийн АХЦС дээрээ ашиглаж, хийн баллонуудыг хэрэглээнд гаргаж чадсанаар үндэсний компани нь хийн түлшний даралтат сав үйлдвэрлэх хариуцлагатай ажлыг бүрэн гүйцэтгэх боломжтойг харуулж, чадварыг гайхуулсан ажил болсон юм.

Дээрх зураг дээр үзүүлсэн 2004 онд таксинуудыг шингэрүүлсэн хийгээр автоцистернээсээ цэнэглэж байсан нь түүх болон үлдэж өдгөө доод талын зурагт үзүүлснээр Улаанбаатар хотод төдийгүй Дархан-Уул аймагт автомашиныг хийгээр цэнэглэх Адамов фирмийн түгээвэр ажиллаж байна.

10м3-ийн багтаамж бүхий резервуарыг үйлдвэрлүүлж Дархан-Уул аймаг дахь өөрийн автомашиныг хийгээр цэнэглэх станцад ашиглаж байна.

Цаашдын зорилт: Монголын хийн салбарыг хөгжүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэхийн зэрэгцээ Нийслэлийн агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэрээ оруулж Улаанбаатарт 6 байршилд АХЦС-ыг байгуулах, 25м.кв-4000м.кв хүртэлх болон түүнээс дээш талбай бүхий барилга байгууламжинд хийн түлшний халаалтыг нэвтрүүлэх, автомашинуудад хийн түлшний төхөөрөмж суурилуулах, дүүргүүдэд шингэрүүлсэн хий түгээх цэгүүдийг нэмж байгуулах, байгалийн хийн хайгуул хийх хэтийн төлөвлөгөтэй ажиллаж байна.

 

Холбоо барих:

БГД 5-р хороо 10-р хорooлол Энхтайваны өргөн чөлөө-158

Утас: 681933, 680716

Факс: 680716

Биржиин үнэ

Сурталчилгаа

Хайлт

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Сүүлд нэмэгдсэн

  • Их уншсан

Гишүүнчлэл

Валютын ханш

Валютын ханш

Санал асуулга

Та ямар шатахуун түгээх станцаар илүү үйлчлүүлдэг вэ ?